НҮБ-ын Хүн, амын сангийн дэмжлэгтэйгээр Хүн ам, орон сууцны тооллогын газарзүйн мэдээллийн системийн санг үүсгэх, оновчтой зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх Ноён Роланд Влатко энэ сарын 15-29-ний өдрүүдэд тус сангийн шинжээч нартай хамтран ажиллаж байна.
Ноён Роланд Влатко ажиллах хугацаандаа тооллогын зураглалыг оновчтой зөв боловсруулах, тооллогод ашиглагдах орон зайн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг Газарзүйн мэдээллийн сангийн бүтцэд оновчтой, зөв зохион байгуулалттайгаар үүсгэх, оруулах, статистик мэдээллийг ГМСантай холбож оронзайн түвшний боловсруулалт, зураглал хийх зэрэг ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Цаашид тооллогын үр дүнд үүссэн газарзүйн мэдээллийн санг вебэд суурилсан сан болгон хөгжүүлэхэд анхан шатны бүтэц зохион байгуулалтыг боловсруулах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж, сургахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
П.Наран