Тухайлбал, эрхэм гишүүн, “жирийн сүсэгтэн” Д.Лүндээжанцан Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэж байх санал гаргаж, улмаар саналыг нь ойшоогоогүй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан захидал илгээгээд байна. Сүсэгтэн Лүндээ гишүүн Бурхан багшийн их дүйчин өдрөөр иргэд амарч, эргэл мөргөлөө тухлан үйлдэх өдөртэй болгох санал гаргаад буй. Тэгвэл Д.Эрдэнэбат гишүүн орон даяараа арваннэгдүгээр сарын дундуур амарч идшээ базааж байя гэчихсэн.
Удахгүй христэд итгэгч гишүүд Ертөнцийн эзний төрсөн өдрөөр, Мусульман шашинтай Баян-Өлгийн гишүүд ариун зөнч Мухаммедын мэндэлсэн өдрөөр, бөө мөргөлтэй нь Тив тэнгэр зайрангийн, за тэгээд хүндэлдэг бөх, жүжигчин, бүр ажнай хурдан хөлгийн төрсөн өдрийг амралтын болгоно гээд зүтгэвэл гайхах хэрэггүй болж байх шиг байна.