Олон нийтийн Facebook сүлжээний IPO амжилтгүй явагдахын өмнө нууц мэдээлэл тараасны төлөө Citigroup хоёр сая ам.долларын торгууль төлөх болсон тухай Bloomberg бичжээ. Зөрөлдөөнөө зохицуулах хүрээнд банк уг мэдээллийг алдсан хариуцлагатан Технологийн тасгийн ахлах мэргэжилтэн Махаунейг ажлаас нь халсан байна.
Citi групп нь Facebook-ийн хувьцааны эхний байрлуулалтын андеррайтерүүд болсон банкнуудын багт орж байжээ. Facebook компанитай хийсэн гэрээний дагуу Citigroup Global Markets-т IPO явагдаж эхэлснээс хойш 40 хоногийн дотор судалгаа хийхийг хориглосон байлаа. Гэтэл Массачусетс мужийн үнэт цаасны худалдааны гол зохицуулагчийн мөрдөн байцаалтын явцад банкны шинжээч олон нийтийн сүлжээний хувьцаа байрлуулахтай холбоотой мэдээлэл бүхий захидлыг TechCrunch.com. сайтын хоёр сэтгүүлчид илгээсэн нь тогтоогджээ. “Citigroup-ийг торгосон нь бүх салбарын хувьд сануулга болох ёстой. Одоо бид андеррайтеруудын ажиллагааг маш нямбай хянаж байх болно” гэж зохицуулах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Уильям Галвин мэдэгдсэн байна. Citi нь өөрийн ээлжид шинжээчдийн холбоо харилцааг хянах хяналтаа чангатгажээ.
Олон нийтийн Facebook сүлжээний хувьцааны бирж дэх анхан шатны байрлуулалт 2012 оны тавдугаар сарын 18-нд хийгдсэн бөгөөд тэр өдөр техникийн саатлаас болон NASDAQ индексийн арилжаа 30 минутаар саатсан байв. Зах зээлийн мэргэжилтнүүд биржийн тэр асуудлаас болон Facebook-ийн 30 сая хувьцааны захилга алдаатай хийгдсэн байлаа. Нийт 7,2 тэрбумын хохиролын ихэнх нь Facebook-ийн ажилтнуудад ноогдсон юм. Хувьцаатай холбоотой асуудлын улмаас хувьцаа байрлуулалтыг зохион байгуулагчдын нэг Morgan Stanley банктай холбоотой ажиллаж байсан 17 200 санхүүгийн зөвлөхүүд, брокерууд хохирсон ба хохрлын хэмжээ нь ойролцоогоор 100 сая доллар байв.
Сүлжээний IPO-гийн хөрөнгөжилт тэр үед хоёр дахин унасан байв. Компанийг бирж дээр хувьцаагаа байрлуулах үед нэг хувьцаа нь 38 долларын үнэтэй, нийтдээ 104 тэрбумаар үнэлэгдэж байсан бол одоо үнэ нь 50 тэрбумаас доогуур үнэлэгдэх болжээ.