Паркт зомбинууд “Триллер” бүжнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Паркт зомбинууд “Триллер” бүжнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сүнсний баяр” үргэлжилж байна. Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэх болсон энэ баярын хүрээнд паркийн хамт олон өнгөрсөн 16-наас эхлэн залууст зориулан олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргээд байгаа юм. Маргааш хаалтаа хийх уг баярын сүүлийн өдөр паркт зомбинууд жагсаал хийж, тэр бүү хэл попын хаан Майкл Жексоны “Триллер” бүжгийг бүжих гэнэ. Түүнчлэн таныг аймшгийн ертөнцөөр аялуулах тусгай хөтөлбөр ч бэлтгэжээ.

Аймшгийн баярын хөтөлбөр ёсоор та Шулмасын мухлагт саатаж, Эрдэнэсийн цөлөөр аялан, Цусан эрэг аралд зочилж, Үхлийн хөндий буюу чимээгүй хотоор дайран, Ноён аалзны зангаас зугтаж, Та бэлэн үү гэх тамын өртөөгөөр аялж явсаар аймшгийн байшинд ирнэ. Тэнд та зомби, аймшигт араатнууд, энд тэндгүй хэвтэх араг ястай нүүр тулах юм.

 “Сүнсний баяр” өдөр бүр 18.00-23.00 цагийн хооронд үргэлжлэх бол тогтмол хөтөлбөр 18.30, 19.45, 21.00 цагт эхлэх юм байна.

Таны эр зориг аймшгийн аяллын төгсгөлийг үзэж чадах болов уу?

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж