“Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн нээгдэнэ

Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, барилгын салбарын төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд хамтран “Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ.  Үзэсгэлэнд орон сууцны барилгын компаниуд, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, банк, санхүүгийн байгууллагууд, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид, барилгын материал импортлогч, гэрэлтүүлэг чимэглэл, гадна тохижилтын байгууллагууд оролцох юм байна.  
 “Хот байгуулалт-Эрүүл орчин” уриан доор зохиогдож буй уг үзэсгэлэнгийн үеэр нийслэл хотыг олон улсын жишигт хүрсэн, эрүүл, аюулгүй, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, хэмнэлттэй дэд бүтцийг барьж байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг   хөгжүүлэх зорилготой аж. Мөн барилга байгууламжид дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчин, хүнд  ээлтэй шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нийтийн эзэмшлийн гудамжны гэрэлтүүлэг, тохижилтыг сайжруулж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг олон нийтэд таниулах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж