Эдгээр мэдээллийн дагуу, босогчдын талд Шинжаан-Уйгарын автономийн районы мусульман бүлэглэлийн дайчид нийлжээ. Хятадад тэд баруун хойд хэсэгт нь тусгаар тогтносон исламын улс байгуулахаар салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг.
Хятадын хууль хяналтын байгууллагын мэдээгээр, уйгарууд өөрсдийн хүмүүсийг Сирид явуулсан ажиллагааг зохион байгуулсан ба тэднийг тэнд “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт даврагчид угтан авч зэвсэглэж байгаа ажээ.
Энэ мэдээлэл бие даасан эх сурвалжаас гарсан бөгөөд энэ талаар Сирийн босогчид тайлбар хийгээгүй байна. Өмнө мэдээлёнээр Сирид Узбекистан, Турк, Чечень, Ливи зэрэг орнуудын дайчид босогчдыг дэмжин тулалдаж байгаа гэнэ. Мөн тэдний дунд Иракт Америкийын эсрэг тулалдаж байсан ахмад дайчид байгаа ажээ.
Сирийн бослогын 19 сарын дотор нийтдээ 35 мянга орчим хүн амиа алдаад байгаа ба хэдэн зуун мянган хүн орон гэргүй болон дайнаас дүрвээд байна.