УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзаж буйгаа илэрхийлэн, өргөдлөө өгсөн гэсэн мэдээ Төрийн ордонд дуулдаж байна. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн биеэр өнөөдөр гардуулан өгсөн байна.
Түүний ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Д.ОЮУН