Их
Британийн Хөлбөмбөгийн холбоо болон Лондон хотын Цагдаагийн ерөнхий
газар өнгөрсөн ням гаригт “Челси”- “Манчестер Юнайтед” багийн тоглолтыг
шүүсэн Марк Клаттенбургийг шалгах шийдвэр гаргалаа. Тус тоглолтын дараа
“Челси” багийн удирдлагууд шүүгч Марк Клаттенбург хагас хамгаалагч Хуан
Мата, Оби Микель хоёрыг арьс өнгөөр алагчилсан утгатай үг хэллэг
хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан аж.

Марк
Клаттенбург мөрдөн байцаагч нарт мэдүүлэг өгөх шаардлагатай болсон
учраас ирэх амралтын өдөр болох тоглолтыг шүүхгүй аж. Хар арьст
хуульчдын нийгэмлэг ч гэсэн Лондон хотын цагдаагийн газарт гомдол
мэдүүлсэн байна. Шүүгч Клаттенбург ням гаригт болсон тоглолтын үеэр
“Челси” багийн довтлогч Фернандо Торресыг худлаа унаж жүжиглэсэн гэсэн
үндэслэлээр талбайгаас хөөсөн юм. Гэвч “Манчестер Юнайтед” багийн
хамгаалагч Жонни Эванс Торресын хөлд хүрсэн болох нь телевизийн
бичлэгээр нотлогджээ.
Эх сурвалж: www.sportbox.mn