АНУ-ын MSI (Medical Science International) олон улсын байгууллагаас байгалийн голомтот халдварт өвчний нянг шинжлэхэд шаардагдах нэмэлт тоног төхөөрөмж, шинжилгээний тест, дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн яаманд бэлэглэжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь байгалийн голомтот халдварт өвчнийг газар дээр нь 3-10 минутад шинжлэн тогтоох боломжтой аж. Цаашид тус байгууллагаас хүн болон малын халдварт өвчнийг илрүүлэх, түүнээс сэргийлэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн байна.
Дашрамд дуулгахад тус байгууллага 2009 онд халдварт өвчний нянг илрүүлэх зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжийг манай ЭМЯ-нд тусламжаар өгч байсан аж.
Дашрамд дуулгахад тус байгууллага 2009 онд халдварт өвчний нянг илрүүлэх зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжийг манай ЭМЯ-нд тусламжаар өгч байсан аж.
П.Наран