
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Клинтоны Алжирт хийсэн нэг өдрийн айлчлалын зорилго бүхэлдээ тус улсын баруун өмнөд хэсгээр хиллэх Мали улс дахь Аль-кайда бүлэглэлтэй холбоотой исламын хэт даврагсдын бослого үймээнийг намжаах талаар байсан аж. Учир нь тэрээр хэт даврагсдын гэмт үйлдэл, террорист халдлагын эсрэг Европын холбоо болон Африкийн холбоог улс төрийн шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа билээ.
Э.АНХТУЯА