Ашер гөлөг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Ашер гөлөг худалдан авчээ

R&B дуучин Ашер “Pencils of Promise” хэмээх ашгийн төлөө бус буяны байгууллагаас жил болгон зохион байгуулдаг хандивын гала арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр Ашер дуудлага худалдаагаар “golden doodle” үүлдрийн өхөөрдөм гөлгийг 12 мянган ам.доллараар худалдан авсан гэнэ. Үнэ хаялцах явцад Ашер, жүжигчин Жессика Зор нар хүчтэй өрсөлдсөн ч эцсийн мөчид Ашер мянган ам.доллараар “цохижээ.” Тэрээр гэр бүлийн шинэ гишүүндээ Poppy Raymond гэх нэр өгсөн байна.

Хүмүүнлэгийн арга хэмжээнд Ашер, Жессика Зор нараас гадна  Жастин Биберийн менежер Скутер Браун, түүний ах “Pencils of Promise”-ийг үндэслэгч Адам Браун нар оролцож, тус бүр 65 мянган ам.долларыг хандивласан байна.  “Pencils of Promise” байгууллага нь ядуу буурай орны хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд туслах үйл ажиллагаа явуулдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж