“Apple” компани дотоод менежменттэй холбоотой асуудлаар компанийн хоёр гол албан тушаал болох “IOS” программыг хариуцан ажилладаг зөвлөх Скот Форстал болон борлуулалтын хэлтсийн дарга Жон Бровет нар хэсэг хугацааны дараа албан ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой боллоо. Компанийн удирдлагын зүгээс iOS үйлдлийн системийн шинэ газар зүйн байршил тогтоох программ нь хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж, хот тосгодын байршил алдаатай, зарим хотууд газрын зурагт байхгүй тухай гомдол ирж байгаагаас үүдэн дээрх хоёр албан тушаалтныг чөлөөлөх болсон байна.
Гэхдээ Скот Форстал ирэх онд ажлаа хүлээлгэн өгнө. Тэр болтол компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн зөвлөхөөр ажиллах бол Жон Бровет зургаан сарын дараа компанийг орхих гэнэ. Энэ хугацаанд тэд газрын байршил тогтоох программын зах зээлд өөрчлөлт хийх хэмжээнд ажиллана гэдэгт итгэж буйгаа компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА