Зам дагуу зогсч, нүүрс худалдаалахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Зам дагуу зогсч, нүүрс худалдаалахыг хориглоно

“Да хүрээ” захын ойролцоо Шархадны зам дагуух автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд наймаачид ачааны машинаа байрлуулж, түлээ, нүүрс худалдаалж байгаагаас замын түгжрэл үүсгэх гол шалтгаан болоод байгаа. Энэ хууль бус үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах саналыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЗЦГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Оюунбаатарт өнөөдөр хүргүүлсэн байна. ЗЦГ-аас цаашид нэгдүгээр эгнээнд ачааны машин байрлуулж, худалдаа эрхлүүлэх явдлыг таслан зогсоохоор ажиллахаа мэдэгдсэн байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж