“Оюутолгой”-н цалингийн сан 400 сая.ам доллар гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н цалингийн сан 400 сая.ам доллар гэв

“Оюутолгой” ХХК-ийн дотоод болон гадаад ажилчдын цалин нэлээд зөрүүтэй байдаг талаар тус компанийн мэргэжилтэн С.Гантуяа өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэв.

Тэрбээр “Манай компанийн төв оффист одоогоор 700-аад монгол, 150 орчим гадаад мэргэжилтэн ажилладаг. Монгол болон гадаад боловсон хүчний боловсрол адил боловч цалингийн хэмжээ эрс ялгаатай. Жишээ нь менежерийн туслах хийдэг монгол ажилтан сард 1500 ам.долларын цалин авдаг бол гадаадын ажилтан 5000 ам.долларын цалин авдаг. Энэ хоёр хүний ажил үүргийн хуваарилалт яг ижил түвшинд байдаг. Монгол ажилчид сард дунджаар 1500 орчим ам.доллараар цалинждаг байхад гадаад мэргэжилтнүүд маань 30.000-120.000 ам доллар авч байна. Гэтэл манай монгол ажилтнууд гол төлөв АНУ, Англи гээд өндөр хөгжилтэй улсад мэргэжил эзэмшсэн, магистр, докторын цолтой хүмүүс. Тэгвэл гадаад ажилтнууд бакалаврын зэрэгтэй байх нь элбэг.

“Оюутолгой” ХХК-ийн  цалингийн сан 400 сая ам.доллар гэдэг. Үүний 10 гаруй хувийг л нийт монгол ажилтанд хуваан олгодог. Энэ нь бидний ажлын үнэлэмжийг эрс доошлуулж байгаа хэрэг юм. Энэ талаар албан бичиг “Рио Тинто”-гийн удирдлагад хүргүүлснээсээ болоод дарамтанд орж, ажлаа хийх боломжгүй болоод байна” гэв. 

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж