Барилгын материалыг тогтмол тээвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Барилгын материалыг тогтмол тээвэрлэнэ

“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ төрлийн импортын бараа бүтээгдэхүүн, барилгын материалын тээвэрлэлтийг хурдасгах ажлыг эхлүүлсэн тухай Төмөр замын газраас мэдээлж байна. Тодруулбал, өнөөдрөөс /2012.10.29/ эхлэн зөвхөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр хоногт ачааны хоёр галт тэргийг өдөр бүр 09:00, 19:00 цагт нарийн хуваарийн дагуу Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд тогтмол явуулж эхэлжээ.

Ингэснээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг цаг хэмнэн түргэн, шуурхай тээвэрлэж, хүн амыг шинэ хүнсээр хангах боломжтой болох гэнэ. Түүнчлэн  барилгын салбарын үнийн өсөлтийн голлох хүчин зүйл болох барилгын материалыг хомсдолд хүргэлгүйгээр тогтмол хангах нөхцөл бүрдэж байгаа ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж