Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Яаж мөнгөө өсгөх вэ?

Мөнгө бидний асуудлыг шийдвэрлэж өгдөг ч мөнгө мөн ялгаагүй бидэнд асуудлыг авчирдаг. Гэсэн хэдий ч мөнгө өөрөө асуудал биш, харин мөнгөтэй харьцаж байгаа тухайн хүнд л бүх учир бий.

“Мөнгөтэй харьцаж байгаа тухайн хүнд л бүх учир бий.”

Тиймээс юуны түрүүнд мөнгөтэй зөв хөрьцахын тулд мөнгөний тухай философи-оо өөрчлөх нь зүйтэй. Үүний тулд мөнгө гэдэг үгийг оюун ухаанаасаа бүүр авч хаяад, түүний оронд ҮНЭ ЦЭНЭ гэдэг үгийг оюун ухаандаа суулгаж өгөх хэрэгтэй. Мөнгийг мөнгө чигээр нь авч үзэхийн оронд мөнгийг үнэ цэнэ гэдэг нүдээр харж, ойлгох.

МӨНГӨ ☛ ҮНЭ ЦЭНЭ

Яаж их хэмжээний мөнгөтэй болох вэ гэвэл үнэ цэнээ л өсгө. Тэгэхэд л хангалттай. Цэг.

Хэрвээ хэн нэгэн таныг ажилд авч ажиллуулж байгаа бол зөвхөн таны үнэ цэнийг үнэлсэн учраас л таныг авч ажиллуулж, цалин өгч байгаа гэсэн үг. Таны үнэ цэнэ өндөр байх тусмаа танд өгөх цалингийн хэмжээ их байна. Харин үнэ цэнэ буурах тусам цалингийн хэмжээ багасана эсвэл бүүр цалинжуулахаа зогсоож таныг ажлаас хална.

Тиймээс МӨНГӨ гэдэг үгийг ҮНЭ ЦЭНЭ гэдгээр солих нь зүгээр л нэг үгийг сольж байгаа юм биш бүхэл бүтэн философи-оо өөрчилж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.

  • Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэж бодохын оронд үнэ цэнээ хэрхэн өсгөх вэ гэж бод.
  • Бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ гэж бодохын оронд өөрийн үнэ цэнийг яаж олон хүнд түгээх вэ гэж бодох.
  • Яаж баян хүн болох вэ гэж бодохын оронд яаж үнэ цэнэтэй хүн болох вэ гэж бодох.

Товчхон хэлбэл мөнгөтэй холбоотой бүхий л зүйлийг үнэ цэнэ гэдэг нүдээр харах.

Мөнгө → Үнэ цэнэ

Тэгэхээр мөнгөө өсгөх НУУЦ юу вэ гэвэл: Мөнгө бол зөвхөн үнэ цэнээ солилцох хэрэгслэл. Таны мөнгө таны үнэ цэнийг дагаж өснө. Их хэмжээний мөнгөтэй болохыг хүсвэл их үнэ цэнэтэй хүн болох хэрэгтэй.

АМЖИЛТЫН ТАРНИ

Та мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ…..мөн мөнгөтэй харьцах харьцаагаа хэрхэн сайжруулж байна вэ? Энэ тухай танаас сонсохыг хүсч байгаа тул доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр

Эх сурвалж: http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж