Бэкхэмийн бяцхан гүнж аавыгаа дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн бяцхан гүнж аавыгаа дэмжив

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм “Лос-Анжелес Галакси” багийнхаа хамт өнгөрсөн ням гаригт Хоум Дипо төвд “Сийтл Саундерс” багийн эсрэг тогложээ. Тоглолтын үзэгчдийн дунд Бэкхэмийн үнэнч шүтэн бишрэгчдээс гадна гэр бүлийнхэн, найз нөхөд нь байсан гэнэ. Харин түүнд хамгийн их урам зориг хайрласан үзэгч нь бяцхан охин Харпер байжээ.

Дэвид, Виктория нарын бяцхан гүнж Харпер аавыгаа дэмжин зогсч байсан гэнэ. Даавуун улаан даашинзтай бяцхан “сахиусан тэнгэр” гурван ахынхаа хамт аавыгаа дууудан хашхирч байжээ. Түүнчлэн Бэкхэмийн гэр бүлийн найз Рассель Брэнд, Гордон Рамзи нар хүндтэй зочдын эгнээнд тухалсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж