
Тэдний дийлэнх нь лалын шашинтнууд гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр аравдугаар сарын 21-нээс дахин дэгдсэн шашны мөргөлдөөний улмаас 84 хүн амиа алдаж, 129 хүн хүнд гэмтжээ.
Харин Олон улсын хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын Мьянмар дахь хүний эрхийн албанаас дүрвэгсдийн тоог цаашид улам өсөх хандлагатай байгааг анхааруулсан аж. Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр нийт дүрвэгсдийн 27300 нь лалын шашинтнууд гэнэ. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн мөргөлдөөний улмаас нийт 75 мянган хүн эх орноосоо дүрвэжээ.
Э.АНХТУЯА