“Sweetymotion” “АСА” циркийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” “АСА” циркийг сонгожээ

“Sweetymotion” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийх гэж буй. Тэд ирэх сард Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт төрсөн өдрийн баяраа нижгэр гэгч нь тэмдэглэж, фенүүддээ автобус, таксигаар үйлчлэхээр амлаж байсан ч санаагаа өөрчилжээ. Ингээд хамтлагийн бүсгүйчүүд “АСА” циркт тоглолтоо хийхээр болсон байна. Өмнө нь ч мөн “АСА” циркт, саяхан бас Б.Чинбат “Эзлэн” тоглолтоо хийсэн болохоор циркийн дугуй тайз тэдэнд дотно санагдсан байж болох.

“Sweetymotion” арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрөө анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр ийнхүү “АСА” циркийг сонгожээ. Үлээвэр, амьд хөгжмийн хамтлагтай хамтран хүргэх гэж буй тэдний тоглолтод хуучны хит дуунууд болон шинэ уран бүтээл нь эгшиглэх юм байна.  Тасалбарын үнэ 20, 30, 50 мянган төгрөг байх ба өнөөдөр тасалбараа хэвлүүлэхээр эхийг нь явуулсан гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж