LG Electronics гуравдугаар улиралд LTE сүлжээний Optimus G гэх смартфон гаргасан нь гүйлгээтэй болж, компанидаа их ашиг авчирчээ.
Улирлын мэдээгээр, LG компанийн шуурхай холбооны салбар үйлдлийнхээ ашгийг 21, 5 тэрбум вон ($19,5 сая) хүртэл нэмэгдүүлж чадсан байна. Хоёрдугаар улиралд 56,7 тэрбум воны гарзтай байсан бол одоо худалдаагаа 10 хувиар нэмэгдүүлээд байгаа гэнэ.
Тайлангийн хугацаанд компани долоон сая смартфон худалдаалж, дээд амжилт тогтоожээ. Тэр нь гурван сарын өмнөхөөс 23 хувиар давжээ.Жилийн эцэс гэхэд LG компани 35 сая бүтээгдэхүүн зарах төлөвлөгөөтэй.
Смартфоны дэлхийн тав дахь үйлдвэрлэгч Apple Samsung хоёрын өрсөлдөөний улмаас хэдэн жилийн турш хохиролтой ажиллаж байв. Есдүгээр сард компани Google-тэй хамтран Optimus G смартфоныг танилцуулсан юм.
Өмнөд Солонгосын корпораци аппаратаа Snapdragon S4 Pro процессор, ой санамжийн 2 ГБ зэргээр тоноглосон байна. Гажет нь Android 4.0-ийн бааз дээр ажиллах бөгөөд 3G ба LTE сүлжээнд холбогдох чадвартай гэнэ. Аравдугаар сарын сүүлчээр Google компани Samsung- ийн таблет компьютер Nexus 10 ба LG-ийн Nexus 4 цувралын анхны смартфон зэрэг Android 4.2 бааз дээр ажилладаг гажетуудын шинэ шугамыг танилцуулсан байлаа.
LG компанийн смартфон нь -ийн дөрвөн эгнээ бүхий SnapDragon процессор, шуурхай үйлдлийн ой санамжийн 2 МБ болон дотоод санамжийн 16 ГБ төхөөрөмжөөр тоноглогдсон байх юм. Смартфонд 1280х768 пикселийн өргөжилттэй 8-мегапикселийн камер байгаа. Өмнө танилцуулсан Optimus G смартфоноос ялгаатай нь шинэ гажет LTE сүлжээнээс огт хамааралгүй.