Дээрэмчин мөнгөө авлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Дээрэмчин мөнгөө авлаа

Банк дээрэмдсэн этгээдэд хорин жилийн  дараа шүүх хулгайлсан мөнгийг нь өгөх шийдвэр гаргажээ.
      
Австрийн дээрэмчин Отто Ньюман банк дээрэмдээд хориод жил болсны дараа шүүх түүнд бараг наяад мянган ам.долларыг нь өгөхөөр шийджээ. Вена хотын Erste Bank банкны ажилтан байсан Ньюман өөрийн банкнаас 240 мянган доллар, алтан гулдмай, алтан зоос хулгайлсан хэрэг 1993 онд гарчээ. Тэрбээр санхүүгийн хүнд байдалд орж, банк ухаснаа хүлээсэн аж. Түүнд уг банкны хоёр ажилтан тусласан юм.

Банкны гурван ажилтан банк ухасныг цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд тэр үед Ньюманы гар дээр 80 мянган доллар үлдсэн байв. Тэдний хэргийг мөрдөж байх хооронд банкны хохирощлыг даатгалын компани төлсөн учраас олдсон 80 мянган доллар нь Хууль зүйн яамны сейфэнд хорь орчим жил болжээ. Шүүх дээрх мөнгийг Поль Ньюманд өгөх шийдвэр гаргасан тухай түүний өмгөөлөгчид нь өнгөрсөн пүрэв гаригт түүнд дуулгажээ.

Мөнгийг банк ч даатгалын компани ч шаардаагүй байна. Мөн банк ухсан хэрэгт цагдаагийнхныг мөрдөн байцаалт явуулж байх хооронд алтны үнэ өсч, банк алдагдлаа хэд дахин нөхжээ. Өмгөөлөгч нь Ньюманыг хайж олоод энэ мэдээг дуулгахад тэр чихэндээ итгээгүй гэнэ. аж. Ингээд Отто Ньюман ажиллаж байсан банкиндаа дансны дугаараа явуулж, эзэнгүй болсон мөнгийг авсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж