Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан байж болзошгүй хэрэгт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъянг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж, Интерполд захидал илгээсэн эсэхийг дэд сайдаас тодруулахад “Би энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 14.00 цагаас Хууль зүйн яаманд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэх болно” гэв.
Д.ЖАРГАЛСҮРЭН