Украины санал хураах байрнууд хаагдсаны дараа сонгогчдоос авсан санал асуулгаар Виталий Кличкогийн нам гуравдугаарт орохоор байлаа. Гэсэн ч тэдний намын байранд баяр хөөр болсон зүйлгүй, оргилуун дарс задалсангүй чимээгүй гараагүй аж. Киевийн цагаар оройн 20:00 цагт эксит-поллын дүнг зарлахад намын штабт нь чимээгүй, лидерүүд нь харагдахгүй байв.
Анх удаа сонгуульд оролцож том намуудтай өрсөлдсөн намынхаа амжилтад Кличко баярлах ёстой. Гэвч санал хураалтын үр дүнг Кличко арай өөрөөр хүлээж байжээ.
Кличко санал хураах байрнууд хаагдсаны дараа ярихдаа “Бид 15 хувийн санал авах тооцоотой. Бид яагаад илүү үр дүнд хүрч чадаагүйдээ дүгнэлт хийх хэрэгтэй” гэжээ. Сонгуулийн өмнөх зарим нэг санал асуулгаар "УДАР" Тимошенкогийн намын суурин дээр үүссэн Нэгдсэн сөрөг хүчний намуудаас ч санал асуулгаар илүү байв. Санал хураалт дуусах үед намын авсан санал нэмэгдэнэ гэж найдаж буйгаа тэр хэлжээ.
"УДАР" намын лидер "Батькивщина" мөн үндсэрхэг үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намтай эвсэн намын жагсаалтаар ихэнх суудлыг авах сонирхолтойгоо хэлэв. Гэхдээ тэд нэг мандаттай тойргуудын депутатуудын дэмжлэгийг авч чадах эсэх нь тодорхойгүй.
Кличкогийн нам сонгуулийн өмнө эвслийн гэрээнд гарын үсэг зураагүй нь сөрөг хүчний намуудын зүгээс шүүмжлэл сонссон. “Эрх чөлөө” намын лидер Олег Тягнибок Кличкогийн намд “жинхэнэ украинчууд байгаа” гэдэгт эргэлзсэн байв.
Тимошенкогийн "Батькивщина" (“Эх орон”) намын хувьд боксчин асан Кличкогийн намтай тийм ч амар тохилцож чадахгүй байх. Учир нь Виктор Ющенкогийн ойрын хүрээний хүмүүс энэ намд бий. Украины төрийн тэргүүн асан Виктор Ющенко, одоо шоронд байгаа Юлия Тимошенко хоёрын харилцааг нээлттэй улс төрийн дайсагналцал байсан гэж ярьдаг. Гэхдээ Кличко одоогоор Януковичийн Бүс нутгийн намтай нийлэхгүй гэдгээ хэлээд байгаа. “Жинхэнэ нүүр царайгаа харуулсан тэр намтай ямар ч холбоо байхгүй. Бүс нутгийн нам, тэдний хамсаатан коммунистуудыг бид үзэхгүй” гэх "УДАР"-ын лидер саналаа өгөөд хэлсэн байлаа.
"УДАР"-ын сонгуулийн штабын төлөөлөгч Виталий Ковальчук сэтгүүлчдэд ярихдаа, Кличкогийн намын эсрэг “бохир кампани” явагдсанд сэтгэл дундуур буйгаа хэлэв. Түүний хэлснээр санал хураалтын өмнөх өдөр Кличког Киевын мафитай холбоотой гэсэн кино гаргасан аж.
Сонгуулиар олон тооны зөрчил гарсныг нам нь бүртгэсэн гэж Ковальчук мэдэгдэв. Тэр нь “морин тойруулга” гэх бүлэг хүмүүсээр санал хураах олон байранд санал өгүүлсэн зөрчил ихэвчлэн гарчээ. Мөн намын нэр дэвшигчдийг заналхийлэх, нэр дэвшигчдийн жагсаалт алга болсон зэрэг зөрчил ч их байжээ.
Украиний сөрөг хүчин эксит-поллын дүн гарсны дараа Дээд радад парламентын олонхийг бүрдүүлэх найдлага нэмэгджээ. Сонгуулийн сексаац нь “Эрх чөлөө намын” амжилт болов.
Экcит-поллын дүнгээр, Нэгдсэн сөрөг хүчин "Батькивщина" Бүс нутгийн намын дараа хоёрдугаарт бичигдэн шинэ парламентад гол хүчний нэг болж магадгүй болов. Үндсэрхэг үзэлтнүүдийн “Эрх чөлөө” нэгдлийн нам найман хувийн саналтайгаар тавдугаарт бичигдэж байна.
"Батькивщина намын" захиргааны дарга Арсений Яценюк түүний орлогч Александр Турчинов хоёр сонгуулийн дүн нь украинчууд эрх баригч намд итгэл алдсаныг харууллаа гээд олсон амжилтаа хамгаалахын төлөө санал тоололтын хугацаанд нэлээдгүй зүтгэх шаардлагатайг хэлж байлаа.
Энэ намын орлогч дарга Григорий Немыря Европтой интеграцлах явдал хоцорч буйг хэлээд энэ байдлыг зогсоохын тулд ажиллана гэлээ. Мөн тэрбээр хоригдож байгаа сөрөг хүчний лидерүүд Юлия Тимошенко, Юрий Луценко нарыг суллуулахын төлөө ажиллана гэлээ. Үүнд Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэр их нөлөөтэй гэж тэр хэлжээ.
Сүүлийн мэдээгээр сөрөг хүчний лидер Юлия Тимошенко сонгууль будилаантай явагдсан гэж эсэргүүцэн шоронд өлсгөлөн зарлаж байгаагаа Шүүхийн шийдвэр биелүүлэх газар мэдэгдээд байна.
Бүс нутгийн нам урьдчилсан дүнг хүлээлгүйгээр ялалтаа тэмдэглэж эхлэв. Энэ удаагийн сонгуулийг тэд хамгийн ил тод, хамгийн ардчилсан гэж хэлж байна.
"Нэг мандаттай тойргуудаас бид 130-140 хүнийг парламентад оруулна” гэж уг намын дээд зөвлөлийн гишүүн, ерөнхий сайдын орлогч Борис Колесников дуулгалаа. Эрх баригч нам сонгуулийн дүнгээр гуравдугаарт бичигдсэн коммунистуудынхаа хамт парламентын олонхийг бүрдүүлэх болно гэж найдаж байгааг тэр дуулгав.
Сонгуулийн ерөнхий хорооноос даваа гаригийн орой мэдээлснээр саналын хуудасны 70,14 хувийг тоолсны дараа эрх баригч Бүс нутгийн нам 33,41 хувийн саналаар тэргүүлж байна. Сөрөг хүчний "Батькивщина" (23,74 хувь) хоёрт, гуравт нь Коммунист нам (14,6 хувь) явж байна.