Австралийн Сидней хотод амьдардаг 18 настай охин Нона Беломесофф Facebook-ээр танилцсан үл таних залууд хэт итгэснээс болж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр онлайнаар танилцсан залуутайгаа уулзаж, бэртсэн зэрлэг амьтдыг аврахаар хамт явснаас хойш гэртээ огт буцаж ирээгүй байна. Түүнээс хоёр хоногийн дараа тавдугаар сарын 14-нд Сидней хотын өмнө зүгт байдаг нэгэн жижиг горхин дотроос түүний цогцсыг цагдаагийн байгууллага олжээ. Түүнийг алсан залууг Кристофер Жеймс Данневиг гэдэг бөгөөд хуурамч нэрээр Facebook-т хаяг нээж, талийгаачтай танилцсан байна.
Дэнни амьтан авардаг хээрийн лагерт ажилладаг бөгөөд шинэ ажлын байр гарсан гэж Нона охиныг хууран хөдөө дагуулж явжээ. “Энэ түүний мөрөөдлийн ажил байсан болохоор энэ ажлыг алдахгүйн тулд Беломесофф хөдөө явахаар шийдсэн” гэж талийгаачийн ах Гари нь ярьж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн харилцааны Facebook зэрэг сайтыг ашиглаж байх үедээ хүмүүстэй танилцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна гэж энэ хэргийг мөрдөж байгаа ахлах мөрдөн байцаагч Русселл Оксфорд мэдэгдсэн байна.

Т.Бадрах