Өнгөрсөн ням гаригт Ямайкт дэгдсэн Сэнди нэртэй хүчтэй хар салхи өчигдөр орой АНУ-ын зүүн өмнөд хэсэгт шилжсэн бөгөөд хүчтэй шуурга, их хэмжээний аадар бороо, цас холилдсоноос болж, хөрсний гулгалт үүссэн байна. Сэнди хар салхины хүч өчигдөр АНУ-ын Нью-Жерси мужид орон нутгийн цагаар 20.00 цагт 129 км/цагт хүрсэн байна.
Их хэмжээний хөрсний гулгалт үүссэний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд шилжүүлээд байгаа юм байна. Хөрсний гулгалт Нью-Жерсигээс гадна Атланта хотод үүссэнийг АНУ-ын аврах албаны хүмүүс эх сурвалжуудад мэдээлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр өвлийн улирал ирж буйтай холбогдуулан нутгийн зарим газраар их хэмжээгээр бороо цас холилдон орох үзэгдэл их байгаа гэнэ.
Э.АНХТУЯА