“Киви” Намууны сүйт залуу

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

“Киви” Намууны сүйт залуу

Исгэлэн гурван жимс боловсорч гүйцээд удаж буй, уг нь. Төмөр хатагтай, продюсер Б.Ангирмаа нь л хүнтэй сууж, хүүхэд гаргавал жагсаалтаас гаргана хэмээн сүрдүүлж ирээгүй бол хэдийнэ хүүхдийн ээж, хүний хань болчих байсан буй за. Ямартай ч хамгийн ахмад настай Ука нь сүүлийн үед өөртэйгээ усны дусал мэт ижил Золцэцэг хэмээх бүсгүйтэй хөтлөлцөн гүйж, стиль имиж, зовлон жаргалаа хүртэл хуваалцдаг болсон гэнэ. Харин хамгийн царайлаг Агий нь хаа сайгүй “Бенц” хөлөглөн салхи татуулахдаа баруун солгойгүй брэндээр өвч гоёж, бэл нүнжиг гайхуулах болсон. Бодвол их л баян айлын бэр болж байгаа юм байх. Тэгвэл хамтлагийн хамгийн гоё биетэй, халуун тачаангуй Намуунаа амьдралынхаа ханийг олсон гэнэ. Нэг хэсэг экс ерөнхий сайд М.Энхсайханы хүү Э.Батзултай нэр холбогдож байсан Намуун энэ удаад урлагийн тогооноосоо хосоо олжээ. Түүний найз залууг Гантулга гэдэг бөгөөд ойр дотныхон нь Мазуми хэмээн дууддаг байна. Өнгөрсөн хавар СУИС дүүргэсэн Мазуми тун ч авьяастай, сэргэлэн сүйхээтэй залуу бөгөөд урлагийн тогоонд ирээдүйд юм дуулгах толгой хэмээн ойр хүрээнийхэн нь ам сайтай байдаг аж.
 

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж