Лондонгийн олимпийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээнд манай жүдочид оролцож байгаа билээ. Энэхүү цувралын нэг болох Бразилд болох “Их дуулга”-д өрсөлдөх Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр орой эх орноосоо мордлоо. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар ахлах бол тамирчдын бүрэлдэхүүнд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, Д.Ганхуяг, М.Бундмаа нар багтжээ. Манай тамирчид энэ сарын 22-23-ны өдрүүдэд болох “Их дуулга”-д олимпийн эрхийн онооны төлөө өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн бөхөд 300 оноо өгөх юм.
Үүний өмнө буюу энэ сарын 15-16-ны өдрүүдэд Египетийн Каир хотноо болсон “Дэлхийн цом”-д шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа алт, Ч.Болдбаатар хүрэл медаль хүртэж, олимпийн оноогоо нэмээд байгаа билээ.
Үүний өмнө буюу энэ сарын 15-16-ны өдрүүдэд Египетийн Каир хотноо болсон “Дэлхийн цом”-д шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа алт, Ч.Болдбаатар хүрэл медаль хүртэж, олимпийн оноогоо нэмээд байгаа билээ.
Б.Энх