Шалгалтын хариу эхнээсээ гарч өнгөрсөн долоо хоногт шалгалтын явцыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Хурлын үеэр НМХГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа” гэж мэдэгдсэн. Хэзээ ч аюул тарьж болзошгүй барилга ганцхан сарын дотор л 93-аар бүл нэмсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь гэнэт л зөвшөөрөлгүй баригдаж буй барилгууд ингэж үй олноор “ургаад” гараад ирсэн юм биш. НМХГ-ын улсын байцаагчид ажлаа хийж эхэлснээр л илэрсэн нь энэ. Одоогоор зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр зогсоогоод байгаа. Мөн түүнчлэн зөвшөөрөлгүй барилгуудыг нураах, эсвэл нийслэлийн өмчид хураан авах тухай яригдаж байгаа. Гэхдээ л одоо хэд хэчнээн барилгыг нураах нь хараахан шийдээгүй л байна. Ямартаа ч мэргэжлийн хяналтынханы шалгалтаар 35 989 зөрчил илэрч, нийт зөрчлийн 69,3 хувийг арилгуулсан гэнэ.
НМХГ-ынхан “Зөвшөөрөлгүй барилгуудтай “тулж” ажиллахад бидэнд хүн хүч дутагдаж байна. Тиймээс бидэнд зөвшөөрөлгүй барилгуудыг сахиж зогсох байцаагчид хэрэгтэй байна” гэж удаа дараа гомдоллосон. Мөн НЗДТГ-аас томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр НМХГ-ыг цаашид хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөх зайлшгүй шаардлага болох нь тогтоогдсон байна.
Ямартаа ч Нийслэийн Удирдах зөвлөлийн сарын зайтай болсон хоёр удаагийн хурлаар зөвшөөрөлгүй барилгын тоо тэнгэр газар мэт хол зөрүүтэй гарсан нь
удирдлагуудын анхаарлыг татсан тул зөвшөөөрлгүй барилгуудыг хэрхэхээ түр хойшлуулаад байгаа.
НМХГ-ынхан зөвшөөрөлгүй барилгуудыг тоолсоор, хэдэн төгрөгний торгууль ногдуулахаа шийдвэрлэж, зөрчлүүдийг илрүүлэх гэж мунгинаж байх хойгуур долоо хоногт нэг хүн баригдаж байгаа барилгаас нисч амиа алдаж байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагуудыг хяналт шалгалтаа яаравчилж, эхний ээлжид зөвшөөрөлгүй 172 байгууллагыг хэрхэхээ шийдвэрлэхийг иргэд хүсч, шаардаж байна.