
Эдриен “The Third Person” нэртэй шинэ кинонд тоглож байгаа бөгөөд тэрээр энэхүү киноныхоо зураг авалтад оролцохоор ийнхүү Ромд ирээд байгаа нь энэ юм байна. “The Third Person” кино ирэх 2014 оноос үзэгчдийн хүртээл болох бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зураг авалтдаа оржээ. Өдгөө 39 настай Эдриен энэхүү кинонд жүжигчин Мила Кунис болон Жеймс Франко нарын хамтаар тоглож байгаа юм байна.

Э.АНХТУЯА