76:1 Н.Алтанхуяг | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

76:1

News.mn энэ удаагийн УИХ-ын гишүүдийг хэн нь хэн болох талаар уламжлалт 76:1 булангаараа танилцуулах гэж байна. Энэ удаад бид УИХ-ын гишүүдийн нэрийн үсгийн дарааллаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онцолж байна. Бид цаашид УИХ-ын гишүүдийн талаарх хөрөг-танилцуулгыг цувралаар хүргэх болно.

БАГИЙН ТОГЛОГЧ

Ардчиллын 20-иод жилийг нуруундаа үүрч, алдаа оноог нь хуваалцаж, намтайгаа хамт ялагдан тугал хариулж, лааз өшиглөж үзсэн ч туг барин Ерөнхий сайдын сэнтийд суусан намтар УИХ-ын эрхэм гишүүн Н.Алтанхуягт бий. Түүний унахдаа ч, босохдоо ч хэлдэг үг нь “Хоншоортой байя л даа”. Бас өөрийгөө ямагт багийн тоглогч явж ирснийг онцолдог. АН бол угаасаа “багийн нам”. 1990 оноос хойш ардчиллын төлөө намууд нэгдэж нийлсээр яваад нэгэн цул баг болсон гэж хэлж болно. Энэхүү багийн толгой тоглогчдын нэг нь Н.Алтанхуяг байсаар ирсэн юм. АН доторх олон фракцын нэг болох “Алтангадас”-аар овоглодог түүнийг “Алтантуяа” гэж зарим нь егөөдөн дууддаг. Гэхдээ энэ бол түүний хоч биш, ээжээс мэндлэнгүүт авсан унаган нэр нь юм билээ.

Ээждээ одонгийн хүүхэд болж ирсэн түүнийг хажуу айлын эмгэн эх барьж аваад Алтантуяа гэсэн нэр хайрлачихаж. Насан туршдаа олон хүүхдийн хүй тасалсан  эмгэн буурай хүү, охин алиныг тосч авснаа  анзаараагүй юү гэлтэй. Увсын Улаангомын хөвгүүн 1976 онд дунд сургуулиа дүүргээд тэр л нэртэйгээ нийслэлд иржээ. Тэр цагийн Монголын шилдэг сургууль болох МУИС-ийн босгыг алхаж ороод бүсгүй хүүхдийн нэрнээсээ ичдэг болж дээ. Аав, ээжтэйгээ зөвлөлдөн байж өнөөдрийн Н.Алтанхуяг болсон гэдэг.

Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчЭ.Бат-Үүл тэр хоёр МУИС-ийн физикийн салбарын нэг ангийн оюутнууд. Элчин сайд Б.Энхмандах тэр цагт залуухан багш, Шинжлэх ухааны коммунизмын онолыг тэдний ангид зааж, оюутан Э.Бат-Үүлтэй “эсэргүү” сэдвээр хэлэлцдэг байсан нь хожмоо ардчилагчид болох үндэс суурийг нь тавьсан ч байж мэднэ.

Н.Алтанхуягийг 1981 онд МУИС төгсөх үед социалист нийгэм нэг л биш болсныг дээр доргүй ил биш гэхэд ханцуйдаа шивнэдэг болсон байлаа. МУИС-ийн залуухан багш нар, түүний дотор Н.Алтанхуяг нийгмээ шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд явжээ. “Байн байсаар бүх дэлхийг бүрхэж, гагцхүү нарыг хэвээр үлдээх коммунизм” 1980-аад оны дундаас “хайлж”, тэр цагийн ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлэхтэй зэрэгцээд Монголд ч ардчиллын салхи сэвэлзэхэд тухайн үеийн нэг факультетифйн багш нар болох Р.Гончигдорж,Н.Алтанхуяг, П.Улаанхүү, Д.Бямбажаргал нар, тэдэн дээр нэрт нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар нэмэгдэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд Ардчилсан социалист хөдөлгөөнийг “мэндлүүлсэн” нь жилийн дараа 1990 онд Монголын Социал демократ нам /МСДН/ болсон юм. Намаа босгох гэж ганзаганд ч явж, гахай ч үүрч.

МСДН-аа хөл дээр нь босгож 1996 онд МҮАН-тай хамтран “Ардчилсан холбоо” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд ардчилагчид анхлан ялахад Н.Алтанхуяг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогдож  хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, геологи, уул уурхайн салбарыг хамтатган чиглүүлж явав. Улс орны маань эдийн засаг тийм жижигхэн байсныг өнөө цагийн том том салбар ганцхан гарт зангидагдаж байсан нь гэрчилнэ.

УИХ-ын 2000 оны сонгуулиар ардчилагчид ганцхан суудал авч парламентын гадна лааз өшиглөв. Ингэж явахдаа одоо овоглуулаад байгаа “Алтангадас” фракциа байгуулсан хэрэг. 2000 оны өвөл зүүний үзэл баримтлалтай МСДН барууны либераль-консерватив байр суурь бүхий МҮАН, сүсэгтнүүдийг төлөөлсөн Шашинтны ардчилсан нам гээд таван нам хамтарч өнөөдрийн АН-ыг байгуулав. Парламентын гадаа хоцорсон ардчилагчид нэг дор бөөгнөрсөн нь тэр. Нам, намын олон сайн улстөрч нэг дээвэр дор нэгдсэний дотор Н.Алтанхуяг байв. Тэр үеэс Сонгинохайрхан дүүргийн АН-ыг байгуулж босгох их ажилд оржээ.

УИХ-ын 2004 оны сонгуулиар АН их улс төрд эргэн ирэхэд тэрбээр Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газарт Сангийн сайдаар хоёр жил ажилласан юм. Хоёр жилийн дараа тухайн Засгийн газар огцроход дахин жирийн улстөрч болж унаж, босохын аль алийг үзэн хатуужлаа.

Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа АН-ын дарга болов. АН уг нь даргадаа маш халгаатай нам. 1990 оноос хойш олон ч нам АН-д нэгдсэн. Тэр тоолон өөрийн лидер, фракцтай, гишүүд нь ч дор бүрээ “тусгаар тогтносон” үзэл бодолтой тийм л нам. ҮЗХ хуралдах тоолонд даргын суудал ганхдаг доргионтой намыг Н.Алтанхуяг дөрвөн жил гаруй даргалж яваа нь бараг “рекорд” амжилт. Н.Алтанхуяг дарга харахад амгалан төрхтэй юм шиг атлаа огцом огцом шийдвэр гаргадаг улстөрч.

Намын дарга болуутаа 2008 онд МАН-ын С.Баяртай хамтран “стандарт бус” Засгийн газар байгуулсан нь тухайн үед шуугиан тариад авсан. Н.Алтанхуяг өөрөө хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар томилогдож 2012 оны эх хүртэл ажиллав. Хоёр том нам дан дангаараа байхдаа хэзээ ч шийдэж чадахгүй байсан уул уурхайн салбарт хөл тавихад, долдугаар сарын 1-ний эмгэнэлийг давтахгүйн тулд сонгуулийн системээ шинэчлэхэд стандарт бус Засгийн газар хэрэгтэй байлаа. Бас аль аль намынхаа иргэдэд амласан амлалтыг хэрэгжүүлсэн. АН-ын дарга Н.Алтанхуяг олныг гайхшруулж хамтарсан засагт орсон шигээ оны эхээр бас л хамтрагч МАН-аа цочоогоод орхиж одсон. АН сонгуулийн сурталчилгаагаа хийхийн тулд МАН-аас зай барих хэрэгтэй болсныг Н.Алтанхуяг дарга хэлчихээд хамтарсан Засгийг орхисон нь тэр. Орхиж явсан шалтгаанаа “Ажлаа хийчихлээ, одоо боллоо. Цаашаа явбал ардчиллын үнэ цэнэ бүдгэрээд байна. Нам гэж юу юм, Ардын нам нь аль, Ардчилсан нам аль юм гэдэг нь ойлгогдохоо болилоо. Энэ нь иргэдэд ч хохиролтой, ардчилсан Монгол Улсад ч хохиролтой. Тиймээс засгаас гарах нь зүйтэй. Дээр нь сонгууль дөхөж байна, ялгаатай юмаа илүү тод гаргая л гэсэн юм” хэмээн тайлбарласан. Ингээд өөрийн намын багаа аваад гарч одсон.

УИХ-ын 2012 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр дахин парламентад сонгогдож, АН УИХ-д олон суудалтай нам болж, ялсан намын даргын хувьд Ерөнхий сайдаар томилогдоод байна. Түүний Засгийн газар “шинэчлэлийн” гэсэн овогтой. АН дийлэнх олонх болж чадаагүй тул ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран гүйцэтгэх засаглалаа бүрдүүлээд буй.

Засгийн ажлыг авмагцаа Төрийн ордныг түмэнд нээлттэй болголоо, ард иргэдээ сонсох 11-11 төвийг нээлээ. Үрэлгэн бус үр ашигтай төсөв батлуулахаар ид ажиллаж байна. Монголд дундаж давхрагыг өргөжүүлж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Одоо Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын багийн тоглолт дөнгөж эхэлж байна. Төсвөө батлуулчихвал нэг том даваагаа давна. Өөдөөс тосон ирж буй дөрвөн жилд энэ баг олон олон том даваа давж, улс орны хөгжлийн хувь заяаг шийдвэрлэх болно.

                            Тоймч: Д.ОЮУНЦЭЦЭГ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-10-30 112.72.13.243

Энэ Увс хүмүүст 2 сайхан чанар байна, 1-д ах дүү төрөл саднаа үргэлж дэмжиж дээш нь "татдаг" Нөгөө нь айх ичих булчирхай нь ажилладаггүй, ККК, ККК

Avatar

ха 2012-10-30 202.126.89.246

ха ха ха

Avatar

Зочин 2012-10-30 180.235.164.238

нэмж мэдээлэхэд 1996 онд Сонгинохайрхан дүүргийн 69р тойрогт МҮАН МСДНын ардчилсан холбоо эвслээс 2008 онд сонгинохайрхан дүүргийн 26р тойрогт АНаас 2012 онд АНын жагсаалтын 1ээр нэр дэвшиж сонгогдсон 2000 онд сонгинохайрхан дүүргийн 69р тойрогт МСДНаас нэр дэвшиж ялагдал хүлээж байсан хүн

Avatar

монгол хүн 2012-10-30 122.201.18.170

Багаар ажилладгаа Мафиар ажилдаг болгочихсон юм биш биз аа?

Avatar

2012-10-30 122.201.18.21

муу мал turgen ogtsroochee!!!!!!!!!!

Avatar

Гэгээ 2012-10-30 203.194.115.174

Үйл бүхнээс эрхэм нь бодох, туурвих, дэмжих гурав. Бид таныг бүхий л сэтгэлээрээ дэмжиж байгаа шүү. Танд харин бусад үйлсийг үлдээлээ.Эцэст нь бүгдээрээ ялна. Амжилт. Зоригийг хийморь дагана. ЧҮҮ…

Avatar

2012-10-30 202.179.20.159

шинэчлэлийн бодлогыг дэмжиж байна Зөв бодолтой зөв хүмүүс бидэнд хэрэгтэй.Аль нам нь хамаагүй ард түмнийхээ үгийг сонсож ажил хийдэг л байвал боллоо. Ямар ч зөрчил гаргаагүй хүн, мэргэжлийн боловсон хүчнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр хууль зөрчин ажлаас халах гэж байгаа нь сэтгэлд нийцэхгүй байна Хуулийн заалтын дагуу та ийм ийм зөрчил гарасан учир ажлаас халж байна г.м

Avatar

NALAIXCHUUD 2012-10-30 202.179.20.202

Erunxii saidaa Nalaix,UB.chuudiin undnii usnii ex uusver deer xashaa tataj tarialsan chachargahii talbaigaa yamar argaar avsan be xariulaacheeeeeeeeeeeeeeeeeeeeeee

Avatar

zochin 2012-10-30 202.179.10.30

ardchilsan nam arai dendej bna

Avatar

2012-10-30 202.21.106.126

ажлын байр л энэ ард түмэнд чинь хэрэгтэй байна.Нас, зүс,ам шүд хараад ажил олдохгүй байхад амьдрал яаж дээшлэх юм бэ.Ядуу дунд орлоготой иргэддээ илүү анхаарал хандуулж, ЗГ-аас зөв бодлого явуулах нэн шаардлагатай байна даа эрхэмээ.Өрх бүр үйлдвэрлэгч гэдэг ч юм уу ,эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл олгодог ч юм уу өөр боломжийн маш сайн нөхцлийг олж сонгоод эгэл ард түмэнээ дэмжиж үз.Тэгэхгүй бол энэ ард түмэн чинь үнэхээр туйлдаж байна даа.Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын сайдуудаа ажил сайн хийлгэ.Зөв бодлого зөв алхам ажлын байр энэ бүгд л өрхийн орлого Амьдралын гэрэл гэгээ шүү

Avatar

2012-10-30 202.131.238.114

tanid amjilt husie mundag hun shuu

Avatar

иргэн 2012-10-30 202.179.8.155

Та бол жирийн ардын жирийн амьдралаас төрсөн ерөнхий сайд. Та иргэдийн амьдралыг томруулдаг шилгүйгээр, яг бодитойгоор нь мэддэг хардаг хүн байна. Баярлаж байна. Том том яриад яриагаар нь ард түмэн хооллох юм шиг санадаг биш ч баярлаж байна

Avatar

иргэн 2012-10-30 202.179.8.155

Та бол жирийн ардын жирийн амьдралаас төрсөн ерөнхий сайд. Та иргэдийн амьдралыг томруулдаг шилгүйгээр, яг бодитойгоор нь мэддэг хардаг хүн байна. Баярлаж байна. Том том яриад яриагаар нь ард түмэн хооллох юм шиг санадаг биш ч баярлаж байна

Avatar

2012-10-30 202.131.244.105

Good luck

Avatar

зочин 2012-10-30 202.179.7.6

энэ эрчээрээ яваад бай. МАН-ынхан урд нь өөрсдөө энээс илүү дарамталдаг, олон хүмүүсийг хүссэнээр ажлаас халдаг, ялангуяа хөдөө орон нутагт бужигнуулдаг, жэнхэнэ ховоор хор найруулдаг л байсан ш дээ. одоо яагаад үнэнч байсан юм шиг аашлаад байгаа юм бэ.Өөрсдөө энэ зовлонг амсаад эхлэхээр мэдэрч байна уу. энэ засгийн газар зөв ажиллаж байгаа шүү.Сонгууль болгон дээр МАН-хан луйвар хийдэг л байсан шдээ.Гэхдээ МАН-ын мундаг лидерүүд байгаа шүү. тэр хүмүүс нь МАХН-руу яваад байгаа юм шигээ. Зөв бодолтой зөв хүмүүс бидэнд хэрэгтэй.Аль нам нь хамаагүй ард түмнийхээ үгийг сонсож ажил хийдэг л байвал боллоо.

Avatar

2012-10-30 99.233.162.231

shar arstai genee kkkk

Avatar

2012-10-30 202.21.112.114

hogiin hulgaich shuudee ene muu *****

Avatar

zochin 2012-10-30 202.170.80.18

Odoo l sanasanaaraa husahgvi bol ahiad bolomj oldohgvi shvv amidrald chini gants zayah altan bolomj

Avatar

2012-10-30 49.0.155.179

Ерөнхий сайдаа ахмад настангууд бүгд МАН-ын гишүүд биш шүү. Битгий ад үзэлдээ гуйж байна. Бид ингэж ядуу амьдрах гэж залуу халуун насаа улс орныхоо бүтээн байгуулалтанд зориулсан гэж үү? Түүхэн баримтад кино үзэхийг бодоорой.

Avatar

2012-10-30 49.0.162.204

Ардчилсан Социалист Хөдөлгөөн болон МСДНамыг байгуулж явсан нөхдийн дунд хамгийн том төлөөлөгч болох Ламжав багшийн нэр алга байна. Монголчууд бид эвтэй байж бусдын хийж байгааг зөв талаас нь дэмжээд урагшилцгаая

Avatar

Irgen 2012-10-30 122.201.18.170

Taniig iim gaigui hun gj bodoogui bsan. Harin hiij bgaa yumnuudiig chn ih unelj bgaa, oshoo iluu sain ajillaarai! Amjilt husii!!!!!!!!!!

Avatar

монгол 2012-10-30 202.170.69.68

хувийн амьдралаа ч зохиож чадахгүй, дөрөвдэх амьдралаа зохиож ядаж байгаа хүн бүхэл бүтэн улс орныг удирдаж чадлаа юу? УИХ, Засгийн газарт суугаа хөдөлгөөний дутагдалд орж, жингийн илүүдэл болсон гахайнуудаас эхнэрээ солиогүй хоёрхон хүн байгаа нь Б.Бат-эрдэнэ аварга, Ц.Элбэгдорж хоёр л байна.

Avatar

2012-10-30 124.158.126.7

Маш зөв эхлэлүүд тавигдаж байгааг бүрэн дэмжиж байна.

Avatar

2012-10-30 223.62.162.108

sain uditdagch hun shuu bitgii shantraarai

Avatar

irgen 2012-10-30 202.126.91.156

AN sain udirdaj bna shuu de demjix xeregtei

Avatar

багш 2012-10-30 112.72.12.23

Дундаж хэсгийн амьдралыг жаахан дэмжээд өөд татаад өгөөч. Тэгвэл монгол хөгжинө. Хэт ядуу, хэт баян хүмүүст анхаарал тавьснаас хоёр тийшээ туйлшраад тасрах шахсан шүү. Арчаагүй залхуу ядуучуудад өгсөн нь элсэнд хийсэн ус шиг, хэт баячууд нь хязгааргүй шуналын тулам болж байна шүү дээ. Эх орныг дундчууд л хөдөлгөж байна шүү Ерөнхий сайд аа. Таны хийж байгаа бүхнийг дэмжиж байгаа шүү, Биеэ бодоорой, эрүүл байгаарай.

Avatar

kkkk 2012-10-30 27.123.213.188

Ene yahav ee. Saindaa eronhii said boloogui l baihgui yu da. AN namiin dargaa solih gehleer enhbold battulga 2 t aldchih ged, eniig bailgasaar baigaad iim boltsiimaa. Ternees bish ene chin zugeer l neg shushmaa baihgui yu da

Avatar

zochin 2012-10-30 124.158.104.247

yum hiine gej baigaa huniig zoritoi demjeed ogoh heregteishte.dandaa l haraar haraad baival ene uls orond yuch bolohgui bolon.

Avatar

2012-10-30 211.180.111.252

Junkhene ***** tevel ene muu khazgai khelt. Mongolyg khudaldana daa ta nar kharaarai

Avatar

2012-10-30 202.179.3.11

Энэ том суудалд жижигдээд, нэг л зохихгүй байгаа юм даа.

Avatar

2012-10-30 211.180.111.252

Жинхэнэ новш гэвэл энэ муу хазгай хэлт. Увс руугаа зайлж далд ороосой. Та нар харж л бай. Энэ монголыг худалдана

Avatar

çî÷èí 2012-10-30 122.201.18.145

àëòàíõóÿãèéí øîó òîãëîëò ýíý òîãëîëò íü àðä ò¿ìýí õýðýãòýé íààëäàíà ãýæ îëãîõã¿é áàéíà.ýíý áîë àäüä÷èëàëûí îëãèîðõóóäûí òîãëîëòûí ýõíèé øàò ¿¿íýýñ õîéø íèëýýä èõ þì õèéíý àëòàíõóÿãò èòãýäýã àðä ò¿ìýí ýðõèé õóðóóíäàà èòãýõ íü äýýð áàéõ íýã ìýäýõýä àëòàíõóÿãò ìàä òàâèóëñàí áàéæ áàéõàà

Avatar

2012-10-30 182.160.1.193

Pider *****

Avatar

жирийн монгол бүсгүй 2012-10-30 203.91.119.242

Шинэчилсэн засгийн газрын үйл ажиллагааны эхлэл таалагдаж байнаа. Тууштай бөгөөд зоригтой, эрч хүчтэй, шударга, зөв, ухаалаг, бас энэрэнгүй байж гаргасан шийдвэр бүр нь ард түмэн, улс орныхоо талд эерэг үр дүнг авч ирэх болтугай.

Avatar

2012-10-30 202.55.182.82

jiriin mongol busgui gerteen boortsogoon hairanhan zogsono uu

Avatar

ha ha ha 2012-10-30 27.123.213.188

TORIIN GURVAN TOGDGOR genee. ha ha ha

Avatar

2012-10-30 202.131.232.38

tairdas esvel tagjaahai

Avatar

2012-10-30 203.91.117.4

demjdeg.harin olon niitteiiin cubgig ashiglan haritsahdaa gar huruugaa het hodolgon, acuudlaa taibarlah gej heterhii hurchih,ilvv egoo vg hereglej daiha gej chvvmjlegdder.anhaaraarai

Avatar

2012-10-30 49.0.154.209

tuushtai zorigtoi er hun

Avatar

2012-10-30 122.201.18.137

Энэ хүнд лидерт байх ямар ч чанар байхгүй. Харин сайн хор найруулагч байх

Avatar

2012-10-30 122.201.18.141

Ямар ч лидерийн шинж чанаргүй. Магадгүй сайн хор найруулагч байх гэж боддог.

Avatar

2012-10-30 202.170.65.50

Za Altankhuyagiin huvid geheesee iluu shinechleliin zasgiin gazraas ih zuil huleej bgaa shuu. Amjilt!!!

Avatar

2012-10-30 202.179.11.202

амьдралын үнэнийг бичжээ амжилт хүсье

Avatar

2012-10-30 202.179.11.202

амьдралын үнэнийг бичжээ амжилт хүсье

Avatar

2012-10-30 202.179.11.202

амьдралын үнэнийг бичжээ амжилт хүсье

Avatar

2012-10-30 180.149.95.54

AN iig xagalj butalchixgyi odii zeregtei avch yavaa xyn shyy

Avatar

bold 2012-10-30 112.165.171.74

Neg sanaa abmar yum bna Ene aziin bar Omnod Solongosiin songuulid yalj zasag barisan hen durtai uls tor ch ni duraaraa salbar,salbaraar ni tsalin nemdeggui bna Jil buriin 1 sariin 1 nd ter jiliin infalats tai uyalduulj toriin, hubiin gej aylgahgui buh uls orondoo dayar tsalingaa bainga nemj baidag yum daa Altan -huyagaa sain jishe baigaa biz dee amjilt

Avatar

2012-10-30 122.201.28.4

Эрч хүч бол харагдаад л байдаг. Хэр үнэн бол? Чингис хаан нэг иймэрхүү төрхтэй хүн байсан болов уу гэж бодогддог шүү.

Avatar

2012-10-30 202.170.65.50

hahaha

Avatar

2012-10-30 202.21.113.66

ЭРЧ ХҮЧТЭЙ ЦАРАЙГ БОЛ ГОЁ ГАРГАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧНИЙ ХЭМЖЭЭНД

Avatar

2012-10-30 216.172.135.63

Худлаа гар ш дээ. байдаг л нэг луйварчдын нэг гэж боддог. Худлаа бялдуучлаад, яаж яваад АН-ын дарга болчихсон юм бол бүү мэд.

Avatar

2012-10-30 124.158.111.52

evii dee udahgui nairuulsan horondoo hordoj uhne dee harj l baigaarai

Avatar

2012-10-30 27.123.214.110

Amjilt ard tumen ihiig huleej bgaa shuu

Avatar

2012-10-30 27.123.214.110

Amjilt ard tumen ihiig huleej bgaa shuu

Avatar

zochin 2012-10-30 184.78.63.70

Kholch uhaantai khonshoortoi aaviin khvv uls ekh ornoo badruulan manduulaarai amjilt khvsie !

Avatar

Зочин. 2012-10-30 202.179.15.59

Хүүдээ амжилт хүсье.Сайн ажиллаарай. Их түргэлэж алдаа гаргав даа.Цаад луухгарууд чинь ганц алдаа харж байгаа шүү.Шинэчлэх зүйлээ зоригтойхон хийгээрээ. Тэхдээ Монгол хүний сэтгэлгээний онцлогийг бодож үзнэ шүү.Ард түмний амьдрал ядуу, юм үнэтэй байгаа учир цалин тэтгэвэр нэмэхийг л харж байгаа даа.Хэлэлгүй нэмж болох л доо. Харин яаж гэдгийг л бодооройдоо.Тэтгэвэр нэмчихвэл хөгшчүүд их л сайн сурталчилна даа.Бага багаар, төсөвд хүндрэл үзүүлэхгүй нэмэх нь зөв байх.Гэхдээ өндөр тэтшгэвэртэй хүмүүсийг нэг удаа үлдээвэл зохилтой юм. Тэтгэвэр хуучин хүмүүст бараг нэмэгдээгүй юм билээ. тэгшитгэсэн л юм билээ.Энэ ч бас болохгүй дээ. Авч байсан цалин, өгч байсан мөнгөтэй заавал уялдах ёстой.Тэтгэвэр олголтыг дахин хянаж үзхийг хүсье.

Avatar

2012-10-30 202.131.233.187

kkk ineedtei yum.

Avatar

shinekhuu 2012-10-30 202.21.105.13

iu ni uneedtei baina durak mini

Avatar

2012-10-30 202.180.218.27

Altanhuyagiin gegeeleg taliig ni barag l gargasan baina shuu.

Avatar

2012-10-30 216.172.135.63

Алтанхуягийн гэгээлэг тал гэвэл шар арстай байх, бусдаар бол тийм тал байхгүй дээ.

Avatar

зочин 2012-10-30 180.149.93.12

Ерөнхий сайдад амжилт хүсье.Монголын ард түмэн танай засгийн газраас ихийг хүлээж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж