Өмнөд болон Умард Солонгосын тамирчид хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Өмнөд болон Умард Солонгосын тамирчид хамтарна

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өчигдөр буюу 29-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ ирэх 2015 оны дэлхийн оюутны их наадамд Өмнөд болон Умард Солонгосын баг, тамирчид хамтран нэг баг болж оролцох тухай дурьджээ. Тус наадам Өмнөд Солонгосын Кванжу хотод зохиогдох юм байна.

Түүнчлэн НҮБ-ийн зүгээс тус хоёр улсыг хамтарсан баг бүрдүүлж,  хамтран ажиллах гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэхээр болжээ. Бан Ги Мун БНСУ-ын Сөүл хотноо хийсэн мэдэгдэлдээ ирэх 2015 оны спортын наадамд нэгдсэн Солонгос улсын баг тамирчдыг хамтран оролцуулах тал дээр эрэл хайгуулж хийж, нөхцөл боломжийг судалж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр энэхүү наадам нь оюутнуудын хувьд спорт, соёл урлаг, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ солилцох хосгүй аз завшаан гэжээ.Түүнчлэн  Бан Ги Мун хоёр Солонгосын баг тамирчид нэгдэж, хамтран ажилласнаар гайхалтай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа ярьсан байна. Хоёр Солонгос анх 1991 оны дэлхийн теннисийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хамтран нэг улс болж, амжилттай оролцож байжээ. Гэхдээ тэд Олимп, Оюутны аварга шалгаруулах зэрэг томоохон наадмуудад хамтран оролцож байгаагүй юм. Харин хоёр Солонгосын баг, тамирчид нэлээдгүй спортын наадмын нээлтийн ажиллагаан дээр цугтаа алхаж байсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж