
Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа адуу үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцууллаа. Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатори, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн юм.
Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Жаахан дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдэхийн төлөө байна” хэмээн анхаарууллаа.