Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Өвлийн идшээ бэлтгэх, намар оройн цагаар махны үнэ тэнгэрт хаддаг гэсэн айдас иргэдийн дунд байдаг бол сүүлийн үед мах хямдарсан талаарх эерэг мэдээлэл байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар нийслэлчүүдийн ихээр очдог “Хүчит шонхор” хүнсний захад:

  • Хонины мах /цул болон ястай мах/-4700-5000 төгрөг
  • Үхрийн гуяны цул мах-6500 төгрөг
  • Адууны мах-5000 төгрөг
  • Ямааны мах-4600 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Ийнхүү махны үнэ хямдарсан нь малчид махаа нийлүүлэх нь ихэссэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн бүх л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн суурь болсон шатахууны үнэ тогтвортой байгаа нь мөн нөлөөлж байгаа юм. Өмнө нь малчид махаа нийлүүлэхгүй байна, шатахууны үнэ нэмэгдсэн болохоор үнээ нэмэхээс өөр аргагүй байгаа тухай наймаачид тайлбарладаг байсан юм. Мөн оюутнуудад тэтгэлэг, иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгодог больсноос малчдын бэлэн мөнгөний хэрэглээ багасч малаа нядлахаа больсон гэсэн тайлбар байсан. Тэгвэл одоо сар бүр оюутнуудад олгодог байсан тэтгэмжийг өгөхөө байснаас ч тэр үү, малчид махаа нийлүүлэх нь нэмэгдэж, шатахууны үнийг тогтворжуулах гэрээ байгуулснаар, импортлогч компаниуд шатахууныхаа үнийг барьж, өвлийн цагаар мах заавал үнэд орох албагүй гэдгийг харуулах нь.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж