UBS банк 10 000 ажилчнаа цомхотгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

UBS банк 10 000 ажилчнаа цомхотгохоор боллоо

Швейцарийн хамгийн том банк болох UBS банк ажилчдыг чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа зарлан үүнийг хэрэгжүүлэхийн тулд 10 мянган ажилчныг цомхотгохоор боллоо. Ингэснээр тус банк 100 тэрбум еврогийн хэмнэлт гаргах бөгөөд үүнийгээ ажилчдын цалин хангамжийг дээшлүүлэхэд зарцуулах аж. “Бид харилцагчиддаа үзүүлэх үйлчилгээ, түүнийг хийх ажилчдын чадварыг дээшлүүлж, шилдгийн шилдэг банк болохын тулд ийм шийдвэр гаргасан” гэж UBS банкны гүйцэтгэх захирал Сержио Эрмотти ярьжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар 63,250 ажилчинтай гэж бүртгэгдсэн байсан бөгөөд хэрвээ энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл ажилчдынх нь 16 хувь нь цомхотголд орох юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж