Америкийн нэрт рэппэр Лил Уэйн өнгөрсөн баасан гаригт эмнэлгээс гарсан бөгөөд өөрийг нь эмнэлэгт байх үед сэтгэл санаагаар дэмжиж байсан шүтэн бишрэгчиддээ баярласнаа тэрээр өөрийн Twitter хуудсаар илэрхийлжээ.
Лил энэ сарын дундуур толгой нь хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал сайн байгаа гэнэ. “The Blueprint Group”-ээс мэдээлснээр тэрээр удахгүй уран бүтээлийн ажилдаа орох бөгөөд одоогоор гэртээ амарч байгаа гэнэ.
Лил 1999 онд хамгийн анхны “Tha Block Is Hot” цомгоо гаргаж байсан бөгөөд үүнээс хойш нийт найман цомог гаргасан байна. Түүний энэ онд буюу хамгийн сүүлд гаргасан цомог нь “I Am Not a Human Being 2” нэртэй.
Э.АНХТУЯА