АТГ Э.Эрдэнэжамьянгаас байцаалт авчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

АТГ Э.Эрдэнэжамьянгаас байцаалт авчээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас АТГ-аас  мэдүүлэг авсан байна. Хууль зүйн дэд сайд 14.00 цагт тус яамны цогцолбор барилгын асуудлаар ажлын хэсгийн хуралдаантай байсан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Наранбаатар ажил хэргийн уулзалт байна гэж хэлсэн учраас уулзсан гэнэ. Гэтэл Д.Наранбаатар нь “Гэрчийн мэдүүлэг авна, мэдүүлэг өгөх эрх үүрэгтэйгээ танилц” гэсэн байна. Дэд сайд Э.Эрдэнэжамьяан “ АТГ дэд сайд, эсвэл иргэн ч бай хэнийг ч шалгаж, байцаахын өмнө урьдчилан мэдэгддэг байх ёстой. Гэтэл ажил хэргийн уулзалттай гэж  ирээд мэдүүлэг авч байгаа нь хууль бус үйлдэл юм” гэлээ. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас тодрууллаа.

-АТГ-ын ажилтан хууль бусаар мэдүүлэг авахыг оролдсон гэж байна. Юу болсон талаар тодруулна уу?

-Би өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн яамны цогцолбор барилгын ажлын хэсгийнхэнтэй байсан. Энэ ажлын хэсэгт шүүх, прокурор гээд бүх харьяа байгууллага багтаж байгаа юм.  Гэтэл энэ уулзалтын өмнө АТГ-аас хүн уулзахаар ирсэн байна гэхээр нь ажлын хэсгийн хүн гэж ойлгоод уулзая гэсэн. Гэтэл орж ирээд “Та гэрчийн мэдүүлэг өгөх эрх, үүрэгтэй танилц” гээд эхэлсэн. Уг нь Хууль зүйн дэд сайд, албан тушаалтан иргэн ч байсан тухай хүнээс гэрчийн болон мэдүүлэг авах гэж байгаа бол урьдчилан мэдэгдсэн байх ёстой байдаг юм. Гэтэл албан бичиг болон утсаар ч  юм уу өмнө нь мэдэгдээгүй байж, шууд ажил хэрэг ярья гэж орж ирээд л мэдүүлэг авна гэдэг байж болохгүй зүйл гэж бодож байна. Яагаад АТГ-ын ажилтан Хууль зүйн дэд сайдын өрөөнд орж ирээд ийм үйлдэл гаргасныг гайхаад л байна.  Ер нь бол Японы Элчин сайдын яамнаас манай улсын ГХЯ-д дөрвөн удаа хандсан байна.  Амаар болон бичгээр асуух, шаардах хэлбэрээр тус улсын газар нутагт ямар нэгэн гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан уу хэмээн тодруулага авахыг хүссэн байна.  Гэвч манай улсын талаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тул  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ГХЯ-ны төлөөллийг дуудаад уг бичигт нь хариу өгөхийг хэлсэн. Тэгтэл АТГ-аас энэ асуултад ямар ч хариулт өгөхгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийднэ гэж байгаа юм байна гэсэн. 

– Байцаалт уу? Гэрчийн мэдүүлэг үү?

– Би ямар асуудлаар байцаалт, гэрчийн мэдүүлэг авах гэснийг нь мэдэхгүй байна. “Ийм байж болохгүй. Хууль зүйн сайд бол энэ хүний дарга биш.  Чи гарч бай. Би эхлээд өөрийнхөө ажлыг хийгээдэхье” гэтэл “Үгүй” гээд байсан. Энэ үед миний өрөөнд орж ирсэн О.Баасанхүү гишүүнийг “Мөрдөн байцаах  ажиллагаанд саад хийлээ гэж үзнэ шүү” гэсэн.  Ийм л асуудал болсон.

– Хууль зүйн сайд нь зөвшөөрсөн гэж АТГ-ынхан өөрсдөө хэлсэн юм уу?

– АТГ-ын  Тамгын газрын дарга  Д.Наранбаатар тэгж хэлсэн. Энэ дандаа ингэж хууль зөрчдөг байхгүй юу.  Н.Энхбаярыг хоригдож байгаа өрөөнд нь байцаалт хийж байсан.  Одоо дэд сайдын өрөөнд байцаалт хийж байна. Дэндүү дураараа аашилж байна. Хэрвээ сайд тэгж хэлсэн бол надад хэлмээр юм.  Энэ бол улс төрийн соёлын хувьд ч  гэж бодож байна. 

– Таньд өмнө нь мэдүүлэг өг гэж хэлж байсан юм уу. Эсвэл дуудахад нь та очоогүй юм уу?

– Нэг ч удаа дуудаагүй. Шууд өрөөнд нь ороод дарамталсан гэж үзэж байгаа.  Дэд сайдыг байцаах гэж байгаа бол энэ талаараа урьдчилж мэдэгдээд, хууль шүүхийн байгууллагын журмаа баримтлах ёстой. Хэрвээ мэдэгдсэн бол би иргэний үүргээ биелүүлээд байцаалт өгнө. Би бол үүнийг улс төрийн зорилготой гэж үзэж байна. Хууль шүүхийн байгууллага улс төржөөд байна. Одоо хэлж байна, цаашдаа ч хэлнэ. Би хардаж л байна.

– Гэрчийн мэдүүлэг ямар агуулгатай байсан бэ?

– Н.Энхбаяр даргатай холбоотой янз бүрийн зүйл асух гэж байхад нь л О.Баасанхүү гишүүн орж ирсэн.

 – АТГ-аас хуулийн зүйл заалтыг зөрчин байцаалт авсан гэж байна.  Үүнийг зүгээр өнгөрөөх үү эсвэл хариуцлага тооцох уу?

– Ямар арга хэмжээ авах эсэхээ одоогоор шийдвэрлээгүй байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж