Монголыг сонирхохоо мэдэгджээ | News.MN

Монголыг сонирхохоо мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Монголыг сонирхохоо мэдэгджээ

`J.P Morgan, Credit Suisse, Deutsche Bank, Bank of New York

Лондонгийн Хөрөнгийн биржид ирэх зургадугаар сарын 28-нд Монголын уул уурхайн компаниудын өдөрлөг болох гэж байгаа. Тус өдөрлөгийн талаар болон бэлтгэл ажлын явцын тухай зохион байгуулагч “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяртай уулзаж тодрууллаа.

-Монголын уул уурхайн компаниудын өдөрлөгийг зохион байгуулах болсны учир юу вэ?

-Манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудын өмнө тулгардаг томоохон бэрхшээл нь санхүүжилтийн асуудал. Уул уурхайн салбар нь өөрөө томоохон хэмжээний санхүүжилтийг урт хугацаагаар шаарддаг бөгөөд энэ хэрэгцээгээ дотоодын бирж, банк санхүүгийн зэх зээлээс хангах боломж хомсхон байна. Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд нь дэм болохоор манай компани Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилладгийн хувьд энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

-Одоогийн байдлаар манайхаас оролцохоор хэчнээн компани бүртгүүлсэн байна вэ?

-Албан ёсоор оролцохоор саналаа илэрхийлсэн  байгууллагуудаас яг одоогоор компани дээр ирж бүртгэлээ баталгаажуулсан нь 20 гаруй байна.

-Бэлтгэл ажил хэр хангасан бэ?

-Манай компанийн байранд бүртгэл үргэлжилж байна. Англид өдөрлөг зохион байгуулахыг  Лондонгийн хөрөнгийн бирж хариуцан ажиллаж байгаа.  Манай хамтран зохион байгуулагч Эрдэс баялаг, эрчих хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн Ассоциаци, Гадаадынх хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд тус арга хэмжээнд хамтран оролцохоор төлөвлөөд байна.

-Өдөрлөгт оролцох компаниудад ямар нэгэн шалгуур тавих уу. Тэд юу юу бүрдүүлэх вэ?

-Оролцох компаниудад тодорхой шалгуур тавихгүй. Компаний болон төслийн танилцуулгатай хамт info@northern-securities.com илгээн виз гаргах шаардлагатай компаниуд энэ сарын 21-ний дотор ирж бүтгүүлсэн байх ёстой. Харин виз шаардлагагүй компаниудын бүртгэлийг зургадугаар сар гартал хийх болно. Бүртгэлтэй холбоотой асуудлаар 310262 дугаарт холбогдон тодруулах боломжтой. 

-Өдөрлөг зохион байгуулах саналыг хэн нь гаргав. Лондонгийн Хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгө оруулагчид өдөрлөг зохион байгуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Хөрөнгө босгох шинэ боломжууд” олон улсын семинарыг манай компани Лондонгийн хөрөнгийн бирж болон Нью Йорк Меллон Банктай хамтран амжилттай зохион байгуулсан. Лондонгийн биржийн тал тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгсөн л дөө. Харин энэ удаад манай талаас санал тавин Англид Монголын уул уурхайн өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар болсон юм.
Өдөрлөгт Английн талаас оролцохоор хөрөнгө оруулалтын мэргэжлийн маш олон байгууллагууд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлээд байгаа. Сонирхуулахад, J.P Morgan, ING Bank, Citi, Credit Suisse, Deutsche Bank, Bank of New York, Morgan Stanley, Nomura Int, дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд болон бусад санхүүгийн байгууллагууд оролцох болно гэлээ.
Дашрамд сонирхуулахад: “Нортенсек” компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй. Монголын Хөрөнгийн биржийн гишүүн байгуулага юм. Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэлэг үйлчилгээг үзүүлж, хөрөнгийн зах зээлийн шинжилгээ судалгааг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэн харилцагчиддаа урт хугацааны хамтын ажиллагаа тогтоон ажилладаг. Мөн гадаад дотоодын хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниудын хувьцаа, бонд худалдах, худалдан авахад зуучлах, бизнес болон санхүүгийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.

Б.БЯМБАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReadeR 2010-05-19 202.179.20.183

intergooolkkkgood ideaamjilt

Avatar

Зочин 2010-05-19 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Зочин 2010-05-19 124.158.88.11

Ulziid amjilt hysiye Ter neg tarialanch horongo bosgono gej myanguujin tsarailj baisnaas bid oorsdoo yavsan ni deer Suusan tsetsnees yavsan teneg ni deer shyy amjilt

Avatar

Zochin1 2010-05-19 202.131.226.98

Ulziibayaraa amjilt husie Olon olon mongolchuud oroltsoj mongoliin hugjil devshild huvi nemer oruulah boltugai

Avatar

zochin1 2010-05-19 202.131.226.98

Mash zuv udurlug zohion baiguulj baina mongoliin tuhai buguud mongol ulsiin uul uurhain talaar delhiid medeelel hurgej mongoliin companiudad olon ulsiin zah zeel deer hurungu bosgoh olon ulsiin baiguullaguudtai hariltsaj uursniihuu uil ajillagaag urgusguhud tus dem bolj baigaan mash talarhaltai baina Zaaval angliin kompani baih shaardlagagui ali boloh olon olon ulsiin undesten damnasan bank korporatsuud oroltsoh n mash chuhal yum Amjilt husie mash ur duntei bolno gej naidaj bn

Avatar

5000$ 2010-05-19 183.81.169.2

Идэвхитэн х***а нартай нийлж Хөвсгөлд энэ оны 8 сараас нeфть хайж өрөмдлөг хийнэ гэнэ Мэдээллийг Faktnews- с уншаарай Идэвхитэнг унагаасан хүнд 5000-н шагнал зарлаж байна Амласандаа хүрнэ

Avatar

zochin 2010-05-19 122.201.20.62

Angliin talaas gedeg ni Londongiin Hurungiin birjees zohion baiguulj baigaa oroltsoh hurungu oruulagch taluudiig helj baigaa ni oilgomjtoi baigaa bizde Uul uurhain company-uud uursdiin tusluu bariad end idevhtei oroltsoh heregtei shde hurungu mungugui geed l yanshaad suuhiin orond iim saihan une tulburgui manaihniig gej demjij zohion baiguulj baihad chin yavj yumaa taniltsuulj suljeegee urgutguh heregtei Urialj baina

Avatar

Зочин 2010-05-19 202.179.16.72

гадаадын бирж дээр монголчууд мєнгє их босгож байгаа шїї дээ Тэд нар єєрсдийгєє тунхагладаггїй шїї дээМонголчуудаа бие биенээ дэмжицгээе Бїї нэг нэгнийгээ доош нь хийж муулж байЧадахгїй бол дуугуй л байл даа Тамын тогооныхон гэж Сайн байна мэдээлэл єгсєнд баярлалаа

Avatar

Зочин 2010-05-19 202.179.16.72

sain zuil zohion baiguulj bgaad Amjilt husie Bolomj baiwal end oroltsoh heregtei tegeed Londong uzeed yum hudaldan awaad irwel zugeersen odoo Londond zunii sale ehelsen uu

Avatar

Does’t make sense 2010-05-19 24.12.66.147

Angliin talaas oroltsono geed dandaa angliin bus companiudiin ners baih um Ed chini bugd delhiid ner hund buhii undesten damnasan bank sanhuugiin corp uud bna shuu dee yahaaraa anliin talaas oroltsdog bnaaEsvel bichisen setguulchiin nairuulgiin aldaa um shig bna

Avatar

Зочин 2010-05-19 182.160.54.166

Chamd itgej munguu uguh hun baih uu

Avatar

зочин 2010-05-19 122.201.20.62

Ter anglid chini ochij tusluu taniltsuulaad uznee

Avatar

жирийн иргэн 2010-05-19 122.201.20.62

одоо монголчууд өөрсдөө гадаадын биржэд гарж мөнгө босгодог үе ш дээ Тэр гадаадууд чинь ч гэсэн адилхан л мөнгөгүй шалдан юм л болохоороо хөрөнгийн зах зээл-рүүгээ гүйгээд

Бид нар өөрсдөө чадахгүй гэж аан

Гоё юм хийж байгаан байна даа

Avatar

egel irgend 2010-05-19 202.70.38.174

Birj deer huvitsaa gargana hurongo bosgono gedgiig gazriin zurag deer MGL-n hil hyazgaar oorchlogdoh esvel gazriig ni uhaad oor gazar avaachaad tavichihdag met oilgodog iim egel mangaruud hutsalgui orj ireh mongo ni nadad naaldaasai geed haraad suuj baival yasiin bee

Avatar

зочин 2010-05-19 122.201.20.62

Сайхан өдөрлөг зохион байгуулах гэж байгаан байна Амжилт хүсье

Avatar

www.Freecall.mn 2010-05-19 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

эгэл иргэн 2010-05-19 182.160.17.249

монгол луйварчид монголоо нэг мөсөн зарчвал ер нь яасан юм вэ мөнгө байвал эх орноор яах вэдээ ер нь хоёрын хооронд улс нэртэй байхаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж