Төгсөгчдийн яармаг болж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийн яармаг болж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөлмөрийн бирж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй “Төгсөгчдийн яармаг-2012” яармаг өнөөдрийн туршид ШУТИС-ийн өргөтгөлийн номын санд болж буй. Яармагт компанийнхаа боловсон хүчнийхээ хэрэгцээг хангах, үйл ажиллагааг танилцуулах 36 байгууллага оролцож байна.  Энэ үеэр ажилд орох хүсэлтэй залуус сонирхсон компанидаа ажлын байрны анкет бөглөж байгаа юм. Тухайлбал, яармагийн үеэр хамгийн их нь “Эм Си Эс” группт ажилд орохоор 100 хүн анкет бөглөсөн талаар зохион байгуулагчид мэдээлж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь ажил олгогч, ажил хайгч нарыг холбох чухал ач холбогдолтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж