Жүжигчин Роберт Паттинсон өнөөдөр өглөө хамгийн сүүлд тоглож буй уран бүтээлүүдийнх нь нэг болох “Breaking Dawn Part 2” киноныхоо зураг авалтад оролцохоор Лос-Анжелост ирсэн байна. Өдгөө 26 настай Холливуудын нэрт жүжигчин тэрээр уг шинэ кинондоо найз бүсгүй Кристен Стюарт, жүжигчин Тейлор Лауфер нарын хамтаар тоглож байгаа юм байна. “Breaking Dawn Part 2” кино нь романтик хайрын тухай адал явдалт кино бөгөөд гол дүрийн жүжигчин Паттенсон, Кристен нарыг хамтдаа тоглосон киног үзэхээр тэдний шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа юм.
Паттинсоны зарим эх сурвалжуудад мэдээлснээр “Breaking Dawn Part 2” кино нь “Summit” энтертайментын бүтээл бөгөөд 131.5 сая ам.долларын хөрөнгийг кино баг уг кинонд төсөвлөөд байгаа юм байна. Нэрт продюссер Кейрин Росенфиелд хамтран ажилласан кино ирэх арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна.
Э.АНХТУЯА