Хөвсгөлийн 23 сумынхан сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн 23 сумынхан сургалтад хамрагдав

Хөвсгөл аймгийн 23 сумын татварын хэлтсийн байцаагч, нягтлан бодогч нар татварын тайлангаа цахимаар өгөх болсонтой холбогдуулан тоон гарын үсэг хэрхэн ашиглах талаарх мэдлэгээ дээшлүүлжээ. Тодруулбал, төрийн үйлчилгээг цахим орчинд шилжүүлэх үндсэн зорилтын хүрээнд татварын байгууллага цахим орчинд бүхий л мэдээллээ хадгалах бөгөөд, харилцагч байгууллага, иргэдийнхээ тайланг хүлээн авдаг болж байгаа юм. Тиймээс үүнд бэлтгэн нийслэл, орон нутгийн харьяа татварын хэлстийнхнээ ийнхүү чадавхижуулж байгаа ажээ. Ингэхдээ Хөвсгөл аймгийн тухайд, 23 сумын байцаагч, нягтлан бодогч нараас гадна аж ахуй нэгжүүдийн төлөөлөл гээд нийт 300 хүнийг сургалтад хамруулсан байна. 

Татварын цахим тайланд тоон гарын үсэг ашигласнаар татвар төлөгч заавал татварын албан дээр ирж тайлан өгөлгүй дуртай газраасаа интернетэд нэвтэрч, тайлангаа шивж, тоон гарын үсгээрээ баталгаажуулан илгээснээр татвар төлөгчийн цаг зав, зардлыг хэмнэсэн ихээхэн үр дүнтэй болох талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж