
“Florence Academy of Art” сургууль нь дэлхийн сонгодог таван сургуулийн нэг бөгөөд Б.Баясгалан уг уралдаанд сургуулиа төлөөлж оролцсоноор сургуулийнхаа болон Монгол улсынхаа нэрийг цууриатууллаа. Энэхүү уралдаанд аристократ үзлээр ази хүн тэр дундаа монгол хүн уг шагналыг авч байгаагүй юм байна. Б.Баясгалан тус наадамд уралдуулсан баримлын бүтээлдээ хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг түлхүү тусгаж өгсөн аж. Мөн тэрээр дэлхийн II дайнд үрэгдсэн Италийн сүмүүдийг сэргээн засварлах арга барилаар судалгаа хийдэг аж.
Г.ДАША