Индонезид 11 террористийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Индонезид 11 террористийг баривчилжээ

Индонезийн цагдаагийн газраас тус улсад алан хядах үйл ажиллагаа хийхээр төлөвлөж буй хэмээн сэжиглэсэн 11 хүнийг баривчилсан байна. Энэхүү цагдаагийн тусгай ажиллагааг дөрвөн газарт хийж, сэжигтнүүдийг  баривчлах үеэр нуугдаж байсан газраас нь тэсрэх бөмбөг хийхэд хэрэглэгддэг материалууд олджээ. Индонезийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр тэдгээр баривчлагдсан сэжигтэнгүүд Жакарта, Сурабая хотууд дахь АНУ-ын Элчин сайдын яам болон “Freeport-McMoran” гэх уул уурхайн компанид бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан байна. Түүнчлэн эдгээр баривчлагдсан хүмүүс нь “Sunni Movement for Indonesian Society” буюу “Хасми” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчид гэнэ.  Исламын зэвсэгт бүлэглэлүүд 2002 онд Индонезийн Бали арал дээр бөмбөг дэлбэлснээс  202 хүн амь үрэгдэж байсан юм. 10 жилийн өмнө болсон уг халдлагаар амиа алдагдсдын дурсгалын хүндэтгэх өдөр саяхан болсон. Энэ өдрийг угтуулан Индонезийн цагдаагийн газраас сүүлийн хэдэн сард томоохон баривчилгаа явуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж