
усны сүлжээнд холбогдож, нэгдсэн халаалттай болно. Хэлэхэд амар ч хийхэд
хэцүү мэт хол сонсогдож байсан энэ ажил Сүхбаатар аймгийн Баруун-Урт
хотоос эхэлж, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх их ажлын эхлэл амжилттай
тавигдлаа.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод байрлах “Жишиг
хороолол”-ын иргэд тун удахгүй гэртээ халуун хүйтэн устай, халаалт,
бохирын нэгдсэн системд холбогдсон Монгол Улсын анхны дэд бүтэцжсэн гэр
хороолол болох нь ээ. Тус хорооллын зураг төсөл, инженерийн шугам
сүлжээг анх төлөвлөхдөө энгийн нэг гэр хороолол шиг бус ирээдүйгээ харж
хийсэн учраас дэд бүтэцжүүлэхэд ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй, хотын
болон орон нутгийн аль ч гэр хорооллоос цэвэр бохир усны шугам сүлжээнд
хамгийн түрүүнд холбогдох тохироо нь бүрдсэн газар гэж мэргэжилтнүүд
үзэж байна.
2012 оны 10-р сарын 22-ны өдөр эхний ээлжийн 200
айлыг цэвэр, бохир ус болон халаалтын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг
Атмор компанийнхан амжилттай эхлүүлж, ирэх сарын сүүлээр хүлээлгэн өгөх
гэнэ.
Ингэхдээ Атмор компанийхан, халаалт, цэвэр ус, бохирын
шугам хоолойг газрын хөрсөн доор 3-4 метрт булдаг хоцрогдсон технологийг
бус европ стандартын софтлайн технологийг ашиглах бөгөөд энэ нь газрын
хөрсөн дор 50-хан см булдаг, хүйтэнд тэсвэртэй, өөрийгөө халаадаг, иргэд
өөрөө засварлан сэлбэх боломжтой шинэ үеийн шалгарсан технологи юм.
Харин
халаалтын системийн хувьд 200 айл дундаа бүрэн шаталт бүхий , утааны
шүүлтүүртэй , нүүрсний орчин үеийн зуухыг хэрэглэх юм байна. Өөрөөр
хэлбэл 200 утаат янданг утаагүй 1 яндангаар солино гэсэн үг. Энэ бол
утаатай тэмцэх зөв гарцуудын нэг яах аргагүй мөн юм.
Мөнхчулуун
сангийн санаачлагаар Монголд анх удаа хэрэгжиж буй гэр хорооллыг дэд
бүтэцжүүлэх төслийг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз
“Баруун-Уртаас эхэлж байна…” цуврал нэвтрүүлэг болгон 2012 оны 10-р
сарын 29-нөөс эхлэн даваагаас баасан гаригт орой бүр олон нийтийн
хүртээл болгох юм байна.



