Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо гарлаа

Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болно. Түүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо тодорсон талаар СЕХ-ноос мэдээллээ. Энэ удаагийн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль холимог хувилбараар явахаараа өмнөх сонгуулиудаас онцлог юм. Мөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулснаараа сонгуулийг арай цомхон болгож байна. 

СЕХ-ноос мэдээлснээр энэ удаагийн аймаг, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр болжээ. Уг 985 суудлын  689-ийг мажоритар, 336-г пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох юм. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд  зургаан нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлээд байгаа. Тэднээс МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дангаараа нэр дэвшүүлсэн бол МАХН зарим газарт ИЗНН-тай, зарим газарт МҮАН-тай эвсэж мөн цөөнгүй тойрогт дангаараа нэр дэвшүүлжээ. Зарим хэсэгт МҮАН дангаараа нэр дэвшүүлcэн байна.

МАН 1029, Ардчилсан нам 1019, Иргэний Зориг- Ногоон нам 115, МАХН-ИЗНН-ын  “Иргэний шударга ёс эвсэл” 28, МҮАН 46, МАХН-МҮАН –ын “Шударга ёс” эвсэл 69, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зургаа, МАХН дангаараа 332 хүнийг нэр дэвшүүлээд байгаа ажээ. Мөн 134 хүн Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр бүртгүүлжээ.

Сумын ИТХ-ын сонгуульд нийт 6828 суудлын төлөө 16 369 нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж