
ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү хэд хэдэн ажил амжуулахаар эх орондоо ирээд байгаа юм. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр “UB Palace”-т болсон хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд 2012” тоглолтод шинэ уран бүтээлээ толилуулсан бөгөөд мөн өөрийн бие даасан тоглолтын товоо зарлаад байгаа. Тэрээр уг тоглолтод оролцохоор ирэхдээ загвар өмсөгч О.Ариунзултай их л дотно яваа харагдсан шүү. Тэднийг “Big Fish” уран сайхны кинонд хамтран тоглосноосоо хойш үерхэж эхэлсэн гэх яриа олны дунд жиргэх болсон нь үнэний ортой дог оо. “Big Fish” киноны нээлтийн өмнө Амархүү өөрийн фейсбүүк хуудсандаа Ариунзулд зориулан “Чин зүрхний минь үнэн хайр” хэмээн бичиж байсан удаатай.
А.Зул