
Шөнийн цэнгээний газруудыг 24.00 цагт хааж, архи зардаггүй өдрийг хоёр болгосон ч архидалттай хүчээр тэмцээд үр дүнд хүрэхгүй байгаа учраас нийгмийн сэтгэл зүйтэй ажиллах арга хэмжээ авахыг уриалж байгаа юм байна.
Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд аж ахуй нэгж хүртэл архидалт, мансуурлын хор уршигийг таниулж, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулахад эрх мэдэл, хөрөнгө хэрэгтэй байгаа гэж тэд үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд байнгын үйл ажилгаатай хороо байгуулбал илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ.
Монголын эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 26 хувь нь архинаас бүрэн хамааралтай байдаг байна.
Мөн одоогийн байдлаар мансуурдаг нь бүртгэгдсэн 16000 гаруй хүн байгаа бөгөөд нэг мансуурагчийн цаана дор хайж дөрвөн хүн байдаг гэж тооцохоор өнөөдөр Монголд мансууралд автсан 64000 хүн байх магадлалтай аж. Гол нь мансуурагчдын нас залуужиж байгаа учраас залуу үеийг хамгаалах, мэдлэгээр вакцинжуулах өргөн хүрээтэй арга хэмжээ хэрэгтэй байна гэж “Итгэл” хөдөлгөөнийхөн ярьж байлаа.