Гвиней Биссаугийн армийн ахмад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Гвиней Биссаугийн армийн ахмад баривчлагджээ

Гвиней Биссау улсын армийн ахмад Пансау Н`Тчама цэргийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутгагдаж баривчлагджээ. Мөн түүнийг өнгөрсөн долоо хоногт цэргийн хуаранд зургаан хүний амийг хөнөөсөн халдлагад буруутгасан байна. Гвиней Биссау улсын армийн эрх мэдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хязгаарласан. Гвиней Биссау улс нь 1974 онд Португалаас тусгаар тогтносон бөгөөд үүнээс хойш тус улсыг армийн дарга нар удирдаж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж