
Жастин ярилцлагадаа “Бидний хурим үнэхээр мартагдахааргүй, маш сайхан болсон” хэмээн онцлоод хуримандаа 6.5 сая ам доллар зарцуулсан гэжээ. Тэдний хурим Италийн хамгийн тансаг зочид буудлуудын нэг “Borgo Egnazia”-д болсон бөгөөд хуримын ёслол тэмдэглэсэн газрын түрээс, зочдоо зугаацуулах чимэглэлд л гэхэд тус бүр 200 мянган ам доллар болсон гэнэ.
Түүнчлэн хосууд 300 мянган ам.доллараар хуримын зурагнуудаа үнэлж “People” сэтгүүл тэдний хуримын зурагнуудыг нь худалдан авахаар болсон байна. Жастин, Жессика нарын хуриманд гэр бүл, найз нөхдийн хүрээний 100 зочин хүрэлцэн иржээ.
Э.АНХТУЯА

