Худалдааны төвд соёл урлагийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Худалдааны төвд соёл урлагийг нэвтрүүлнэ

Спорт соёл, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нийслэлд томд тооцогдох “Дүнжингарав” худалдааны төвд соёл урлагийн талбай байгуулахаар болжээ.  Уг саналыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад нар дэмжээд, “Дүнжингарав” худалдааны төвтэй очиж танилцсан талаар Спорт, соёл, аялал жуулчлалын яамнаас  мэдээллээ. Энэ үеэр Ц.Оюунгэрэл сайд Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилд уг худалдааны төвийн  павильонд соёл урлагийн бүтээлийг  хэрхэн байршуулж, худалдах, гар урчууд, зураач, залуу уран бүтээлчдийг хэрхэн хамруулах, соёл ахуй хоёр зэрэгцэж ирсэн Монгол ахуйг хэрхэн тусгаж болох талаар санал боловсруулж, ажил болгохыг даалгасан байна.

Энэ нь ажил хэрэг болбол уг  соёл, урлагийг дэмжсэн худалдааны газар буюу “art  corridor”-оос олон улсын жуулчид Монголын зан заншил, түүх соёл, уламжлалыг хадгалсан гар урлал, уран зураг, үндэсний хувцас,  хөгжмийн зэмсэг, бэлэг дурсгал  гээд бүхий л  бараа бүтээгдэхүүнийг худалдан авч болох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж