
Харин өдгөө 34 настай Эштон, 29 настай Мила нар хүүхэдтэй болох цуу яриа үнэн гэдэг нь батлагджээ. Учир нь өчигдөр хосууд хамт явж байх үеэр спорт хувцас төдийлөн өмсдөггүй Мила пүүз нимгэн путфолк өмссөний дээр гэдэс нь томорсон байсан нь олны анхаарлыг ихээхэн татжээ.
Эштон Дэми Мураас салсан ч өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт болсон нэгэн арга хэмжээний үеэр олны нүдэн дээр Милаг үнссэнээс хойш тэдний харилцаа улам бүр дотноссоныг эх сурвалжууд онцолжээ. Өмнө нь Дэми Муртай гэрлэж байсан Эштон аав болж амжаагүй байсан юм.
Э.АНХТУЯА



